Өнөөдрийн үйл явдлын товчоон

img

 
  • Монгол ньюс мэдээллийн төвд  11.00 цагаас “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагаас ШУТИС-ийн оюутнууд хэвлэлийнхэнд хандлаа. Тэд эх орны хишиг 500 мянган төгрөгөө авч чадахгүй байгаа аж. 13.00 цагаас “Миний бүтээсэн Улаанбаатар, залуучуудын оролцоо” клубээс нийслэл хотоо хайрлан, соёлтой Улаанбаатарын залуучуудыг бий болгох “Соёлын довтолгоо” хөтөлбөр хэрэгжүүлэх талаараа мэдээлэл хийнэ. 14.00 цагаас “Хүчит шонхор” захынхан түрээслэгчдээ дарамталж гурван сая төгрөг авсанталаар Хувийн хэвшлийн ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийнэ.
  • Монгол Улсын эдийн засагт нэн чухал хэрэгтэй хууль батлагдах гэж байгаатай холбогдуулан ШУТИС-дээр Инновацийн хуулийг танилцуулах хурал болно. Үүнд ҮХШХ-ны хорооны ШИнэтгэлийн бодлогын газрын дарга Ганбат болон хуулийн ажлын хэсгийнхэн, Их сургуулиудын эрдэмтэн багш нар болон бусад хүмүүс оролцоно.
  • Өнөөдөр МАОЭНХ-ноос ”Хүнсний салбарын стандартын шаардлага” сэдэвт сургалт зохион байгуулна.
  • 14.00 цагт ХӨСҮТ-ийн урд байрлах Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд нэг цэгийн үйлчилгээний байрны нээлт болно.
  • СТА Ө.Цэрэнчунт өнөөдөр 15.00 цагаас “Central tower”-ын таван давхарт хоолойгоо тэрбум төгрөгөөр даатгуулах аж.
  • Улсын драмын эрдмийн театрт 15.00 цагаас Хан-Уул дүүргийн багш сурган хүмүүжүүлэгчид 46 дахь жилдээ баяраа тэмдэглэнэ.
  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт залуу балетмейстер Н.Чинзоригийн “Миррор” орчин үеийн бүжгэн жүжгийг өнөөдрөөс тоглоно.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ