“Дархан гурил тэжээл”-ийн үйлдвэрийг аюулгүй болголоо
Дархан-Уул аймгийн Дархан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан гурил тэжээл” ХК-ний элеваторын 147 дугаар силосонд энэ сарын 26-ны өдөр дэлбэрэлт болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлбэрэлтийн улмаас үүссэн хор уршгийг арилгахаар тус аймгийн Онцгой байдлын газраас 40 албан хаагч, тус компанийн 15 ажилтантай хамтран силоснуудын дор байрлах барилгын хийц бүтээцэд дарагдсан хэвтээ туузан дамжуулагчийг чөлөөлсөн байна. Мөн халалт өгч байгаа 131, 234, 235, 245, 161, 162, 164, 264 дугаар силосуудад байх буудайг гарган аюулгүй болгож, халалт идэвхт гэдгийг албаныхан мэдэгдлээ. Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ