
БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Ун уламжлалт сайн харилцаатай Орос, Монгол, Куба, Бангладеш, Балба улсын төрийн тэргүүнд захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа “Миний аав БНАСАУ-ын агуу удирдагч Ким Чен Ир таалал төгссөний гашуудлыг Умард Солонгосын ард түмэнтэй хуваалцсан “ах дүү” орнуудад гүнээ талархсанаа илэрхийлээд цаашид найрамдалт харилцаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.
Ким Чен Ун эдгээр улсын төрийн тэргүүнүүдэд захидал илгээхдээ БНХАУ-ын удирдагчдад тусгайлан захидал илгээсэн бөгөөд ойрын үед тус улсад айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар тус улсын үндэсний сувгаар мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ