Явган зорчигчийг мөргөж, хүнд гэмтээжээ

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр болох Дарь эхийн нэгдүгээр буудлын урд автозам дээр өнгөрсөн шөнө  45-97 УНР улсын дугаартай “Toyota corolla” маркийн суудлын автомашины жолооч  явган зорчигчийг мөргөж хүнд гэмтээжээ. Уг машинд мөргүүлсэн 32 настай, эрэгтэй иргэн У нь ослын үеэр машин доогуур орсон байсныг “Шуурхай бүлэг 105”-ын тасаг гаргаж ГССҮТөвд хүлээлгэн өгсөн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ