“Шууд”-ын эмэгтэй баг сэтгүүлчдийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

img

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс 12 дахь жилдээ зохион байгуулсан сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 12 багийн тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс “Sport Box-1” баг аваргалж алтан медаль хүртлээ. Удаах байруудад “Btv” телевизийн баг, “Улс төрийн тойм” сонины багууд шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Харин эмэгтэйчүүдээс “Монгол масс медиа групп” баг тэргүүлж алтан медалийн эзэд болсон бол мөнгөн медалийн эздээр “Ардчилал” сонины баг тодорлоо. Тэгвэл хүрэл медалийн төлөөх тоглолтонд “Шууд” телевизийн баг,  МҮОНТВ-ийн багтай учраа тааран өрсөлдөж “Шууд” телевизийн баг 14:8 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Энэ тэмцээнд хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг телевиз, сонин, сэтгүүл, сайтын хамт олон, уран бүтээлчид, ажилтан албан хаагчид өрсөлдөж сагсан бөмбөгийн талбайд хурд хүч, ур чадвараа сорьсон юм. Эрэгтэй шилдэг тоглогчоор “Sport Box-1”-н Ж.Идэр-Ууган “Улс төрийн тойм” сонины н.Баатар Эмэгтэй шилдэг тоглогчоор “Шууд” телевизийн О.Мөнгөнчимэг “Монгол масс медиа групп”-ын Т.Хишигбаяр нар шалгарч “Шилдэг тоглогч”-ын цом гардан авлаа. 3 онооны шидэлтийн аваргаар эрэгтэйчүүдээс "Өдрийн шуудан" сонины н.Насанжаргал, эмэгтэйчүүдээс МҮОНТВ-ийн Д.Болорцэцэг нар тодорлоо. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

suudiinhand bayr hurgey
2012-01-31
0k:
goy temtseen bolson manaihan beltgel muutai baisan bolohoorl hojigdson ugni tanaihaas chadaltaildaa hoiton hojil manai tald haraarai amjilt
2012-01-31
amgaa:
bayr hurgey hishgee amijilt husey
2012-01-30
sanchir:
baatar aa ider ee 2 ch zodoldoj ussun 2 do kkk
2012-01-30
anhaa:
manaihan sn bn shuuuuuuu
2012-01-30
Эмэгтэй багуудаас Үндэсний тв, Шууд, Ардчилал сайн байсан. Эрэгтэй нь Улс төрийн тойм сайн байна лээ.
2012-01-30
Санаа:
Бэлтгэл сайтай багууд үнэхээр ялгарч байсан шүү. Медаль авсан багууд болон шилдэг тоглогчдод баяр хүргэе. 3 онооны шидэлтийн аваргуудаа яагаад бичсэнгүй вэээээ???
2012-01-30
tuvshee_03:
Manaihan sain bsn shuu
2012-01-30
ganaa:
Skytel-n shine tsagaan ongotei Galaxy S2-g 450000tog-r,skytel-n shine har ongotei Galaxy S2-g 400000tog-r zarna.Mon barij bsn GSM HTC Wildfire-g 200000tog-t zarna.Utas:99193887
2012-01-30