
Хөдөлмөрийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Т.Энхбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтууд Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-д заасан “…бүрэн болон товчилсон нэрийг намыг үүсгэн байгуулах хурлаар хэлэлцэнэ”, 13.3-т заасан “…намын төлөөллийн төв байгууллагыг нууц санал хураалтаар сонгоно” гэсэн заалтуудын шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Тухайн нам нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангасан баримтуудыг ирүүлсэн тохиолдолд намаа бүртгүүлэхээр дахин шүүхэд хандах боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ