Багш нар ажил хаялт зарлах эсэхээ өнөөдөр шийднэ гэв

img

Өнгөрсөн онд жагсаал цуглаан, ажил хаялтандаа хүрээд байсан багш нарын тэмцэл дахин өрнөж магадгүй бололтой. Эх сурвалжын мэдээлснээр багш нар баярынхаа өдрөөр ажил хаялтыг дахин зарлах талаар яригдаж байгаа гэнэ. Энэ талаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзоригоос тодрууллаа. -Багш нар дахин ажил хаялт зарлахаар шийдсэн гэв үү? -Оны өмнө Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалинг 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс 80.000 төгрөгөөр, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар тус тус нэмэгдүүлнэ гэж шийдвэрлэсэн. Хэлэлцээрт заасан хугацаа ойртож байгааг Засгийн газарт эргэн сануулахад хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийдэж өгнө гэдгээ мэдэгдсэн. Хэрэв Засгийн газар  хэлэлцээрт заасан хугацааг хэтрүүлж, цалин нэмэхэд  шаардагдах хөрөнгийг төсөвт суулгахгүй бол бид дараагийн арга хэмжээг зохион байгуулна. -Өвлийн ид хүйтэнд дахин жагсаал цуглаан хийнэ гэж үү? -Бид товлосон өдрийг хүртэл Засгийн  Газрын шийдвэрийг хүлээнэ гэдгээ мэдэгдсээр байгаа.  Гэхдээ өнөөдөр  Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөлөл оролцсон хурал зарласан байна.  Энэ хуралдаанаас гарах шийдвэрээс бүх юм шалтгаална. Заавал жагсаал цуглаан хийнэ гэхгүй тэмцлийн олон арга хэлбэрийг сонгох эрх бидэнд бий. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ