Метро барих асуудлыг эрчимжүүлжээ

img

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас Улаанбаатар хот 2020 он гэхэд метротой болох боломжтой гэж үзэн метро байгуулах ажлын судалгааг эрчимжүүлжээ. Энэ ажлын хүрээнд “Улаанбаатар хотод метро байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах” зөвлөх үйлчилгээний тендерт БНСУ-ын “Сү сон” группийн “Гео зураглал” компани шалгаран ажлаа эхлүүлжээ. Метрог 2014 оноос эхлэн барихаар төлөвлөсөн бөгөөд метроны хоёр зам барихад дөрвөн их наяд 917 тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Одоогийн байдлаар метроны бүх тооцоо, зураглал төсөл, байгууламжийн загвар цаасан дээр бууж дууссан бөгөөд хууль, эрх зүйн талаас нь бэлэн болгож, хэрэгжүүлэх аргачлалыг Японы “ЛСА” байгууллага судалгааг гаргаж байгаа аж. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bari bari:
hudlaa shaad baidag tsag hugatsaa bidniig yamar huleeh bish dee
2012-01-30
Түргэлж үзээсэй билээ. Онгоцны буудал шиг таг алга болох л байхдаа.
2012-01-30