Нүүрс алтнаас ч, аминаас ч дутуугүй үнэтэй болжээ
Дүн өвлийн хүйтэн тачигнасан цагаар нийслэлчүүдийн ихэнх нь амьдардаг хотын захын хорооллынхон нүүрсгүйгээр “онд орохгүй”. Тиймээс жилээс жилд сав нь жижгэрч, үнэ нь нэмэгдсээр ирсэн хар алт- нүүрсний үнэ цэнэ Цайз захын хашаанд магадгүй хүний аминаас ч үнэтэй байж мэдхээр. Тэрхүү алгын чинээ нүүрсний шуудайг дүүргэхэд тун ч нэмэр болдог учир захын хашаанаас нүүрс ачсан машин гарахад араас нь амь өрсөн уралдаж, авирч атга ч болтугай нүүрс унаган авч үлдэх нь чухал. Тиймээс нүүрсний наймаачид үр хүүхдээ ашиглаж, тэднийг эрсдэлд оруулж байгаагаа ч үл тоодог бололтой. 2010 онд л гэхэд энэ төрлийн хөдөлмөр эрхлэж байсан өсвөр насны хүү “ууртай” жолоочийн дугуйн нөхөөс болсон гашуун баримтыг мартах учиргүй. Утаа, угаар үнэртсэн Улаанбаатарын зарим иргэдийн хувьд нүүрс алтнаас ч, аминаас ч дутуугүй үнэд орж байгааг төрийн түшээд мэддэг болов уу. Ард түмний амьдрал гэдэг үгнийхээ ард юу байгааг ч тодорхойлж хэлж чадахгүй шахам тэд мэдэхгүй л болов уу.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ