Боловсролын байгууллагад 34 тэрбумыг зарцуулна
Нийслэлийн Боловсролын газар энэ онд боловсролын байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэл, арав гаруй сургууль, есөн цэцэрлэг шинээр барих, Сүхбаатар дүүргийн номын санг сайжруулах, өнгөрсөн онд эхлүүлсэн сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх зэрэгт нийт 34 тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар болжээ. Өнгөрсөн онд нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн 22 барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд улсын төсвөөр сургуулийн 10 барилга, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 12 сургуулийн барилга баригдаж эхэлсэн байна. Ингэснээр 2012 онд 7520 сурагчдын суудал нэмэгдэх бол цэцэрлэгийн орны тоо 4750-аар нэмэгдэх аж. Мөн энэ онд 27 сургууль, 40 цэцэрлэг, хоёр спорт заал, гурван цэцэрлэг, хоёр сургуулийн гаднах талбайг засварлаж, тохижуулах ажлыг хийж гүйцэтгэжээ. Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ