
Английн цомын аваргын тэмцээний дөрөвдүгээр шатанд хоорондоо учраа таарсан Астон Вилла болон Арсенал клубуудын тоглолт өчигдөр болсон юм. Энэ тоглолтыг их буучид гайхалтай ялалтаар өндөрлөсөн юм.
Тоглолтын эхний хагаст Астон Виллагийн Данне, Бент нарын гоолоор тооны харьцаа 2:0 болоод байсан юм.
Хоёр ч гоолын зөрүүгээр эхэлсэн удаах цагт Арсеналын хувьд тун бүрхэг байсан хэдий ч энэ улиралд тун ч одтой тоглож байгаа Робин ван Перси багаа үнэхээр аврах шиг болсон юм.
54-61 дэх минутын хооронд Робин ван Перси 2, Тео Валкотт 1 бөмбөгийг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэснээр үүсээд байсан нөхцөл байдал эсрэгээрээ өөрчлөгдсөн гэж хэлж болно.
Улмаар тоглолтын цаг дуусах хүртэл тооны хувьд өөрчлөлт оролгүй байсаар Арсенал гайхалтай хожлоор цомын тэмцээний тавдугаар шатанд үлдэж чадлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ