374 тонн мах худалдаалжээ
Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулсан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан. Нийслэлийн 17 байршилд 374,4 тонн мах худалдаалсан бөгөөд үүний 50 хувийг жижиглэнгээр 50 хувийг нь гулуузаар нь худалдаалсан гэнэ. Энэ өдрүүдэд нийтдээ үхрийн мах 22 тонн, хонины мах 265 тонн, ямааны мах 86 тонныг тус тус худалдаалсан бөгөөд иргэдийн эрэлт хэрэгцээ их байсан аж. Тиймээс иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн энэхүү үзэсгэлэнг сар бүр зохион байгуулахаар тогтсон аж. Дараагийн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа ирэх сарын 10-12-ны өдрүүдэд буюу цагаан сарын баярын өмнө зохиогдох юм байна. Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ