
Суданд зэвсэгт дайчдад барьцаалагдсан барилгын ажилчдын заримыг нь суллажээ. Өнгөрсөн бямба гаригт Суданы ардын чөлөөлөх хөдөлгөөний дайчид барилгын ажилчид руу довтолж 70 ажилчныг барьцаалсан юм.
Тэдний ихэнх нь хятад ажилчид байсан ба Суданы зэвсэгт хүчнийхэн Өмнөд Суданы хилийн ойролцоо Кордофан мужид нэлээд хэдэн цэргийн үйл ажиллагаа явуулсаны хүчинд 14 хятад ажилчныг эсэн мэндээр зэвсэгт дайчдын гараас булаан авч чаджээ.
Хятадын гадаад хэргийн яамнаас өчигдөр өглөө Судан улсын Засгийн газарт яаралтай нот бичиг илгээсэн ба үүний дагуу Суданы зэвсэгт хүчин хятад ажилчдыг эхний ээлжинд зэвсэгт дйачдын гараас суллах тушаал авсан ажээ.

Зэвсэгт дайчид болон Суданы засгийн газрын цэргүүдийн хооронд хэд хэдэн мөргөлдөөн гарсны дараа 14 хятад ажилчдыг сулласан хэмээн мэдэгджээ. Одоогоор барьцаанд үлдсэн ажилчдын дунд дахин 15 хятад ажилчин байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ