Р.Содхүү форумд оролцоод иржээ

img

МХЕГ-ын дарга Р.Содхүү болон бусад албаны хүмүүс БНСУ-ын Сөүл хотод зохиогдсон Монголын Худалдааны гарц дахь дэд бүсийн худалдаа, дамжин өнгөрүүлэхийн хамтын ажиллагааны өндөр түвшний оролцогчдын семинарт оролцоод иржээ.

Семинар нь UNESCAP-аас хийсэн судалгаагаар илэрсэн хилийн боомт дээрх болон ар талд гарч байгаа саад тотгорыг хэлэлцэх замаар дэд бүсийн, ялангуяа БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын худалдаа, дамжин өнгөрүүлэх асуудлаар хамтын ажиллагааг бэхжүүлэх байр суурийг хангахад чиглэгдсэн байна.

Мөн Засгийн газрын агентлагууд , олон улсын болон донор байгууллагуудын судлаач шинжээчид, худалдааг хөнгөвчлөх тусгай албаны ажилтнууд хоорондын ажлын туршлага, болон худалдааг хөнгөвчлөхөд сурсан мэдлэг, мэдээллийг хуваалцах асуудлаар зөвөлгөөн болон хуралдаан, худалдааг хөнгөвчлөхийн талаар үзэсгэлэн худалдаа гаргах зэргийг зохион байгуулжээ.

Энэ үйл ажиллагаанд Засгийн газрын дээд албан тушаалтнууд, олон улсын байгууллагууд болон хөгжлийн агентлагууд, худалдааг хөнгөвчлөх албыг хангагчид болон бүс нутгийн худалдаа болон хөгжлийг тодорхойлогч, шинжээчид оролцжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ