Томуугаар 15 хүртэлх насны хүүхэд зонхилон өвчилжээ

img

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээгээр өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 149.248  хүн амбулаториор үйлчлүүлжээ. Үүнээс Улаанбаатар хотод 61.009 хүн амбулаториор үйлчлүүлсний 4467 нь томуу, томуу төст өвчнөөр өвчилж, эмнэлгийн тусламж авсан бөгөөд нийт өвчлөгсдийн  84.0 хувийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 59.5  хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа аж. ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит Улаанбаатар хот, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Баянхонгор, Ховд аймгуудын  томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс нийт 188 сорьц хүлээн авч, томуугийн вирүсийн геном илрүүлэх  шинжилгээ хийхэд УБ хотын БГД-ийн Нэгдсэн эмнэлэг, БЗД-ийн Насан Урт, Эрүүл Өрх өрхийн эмнэлгүүдээс ирүүлсэн таван сорьцонд томуугийн  В хэвшинжийн вирүс илэрчээ. Мөн  15 сорьцыг түүвэрлэн сонгож,  томуугийн А ба В вирүс, цар тахалын  A(H1N1) вирусын шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан байна. Н.Дэлгэр    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ