“Спрайт супер лиг”-ийн нээлт тун удахгүй

img

“М-Си-Эс Кока Кола” компани “TLG13”ТББ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сагсан бөмбөгийн Спрайт лигийн тэмцээн удахгүй эхлэх болно. Лигийн  тэмцээний нээлтийн арга хэмжээ 6 дахь жилдээ 2012 оны 2-p сарын 4-ний өдөр Буянт-Ухаа дахь спортын цогцолборт болно. Тэмцээнд Эрэгтэй 15 баг Эмэгтэй 6 баг нийт 21 баг тамирчид  оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Энэхүү тэмцээн нь ажилчин залуусын дунд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой  бөгөөд тэдний бие бялдарын хөгжил чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. 2011 онд тус тэмцээний аваргаар тодорсон ИНЕГ Буянт-Ухаа баг аваргын Алтан медаль арван сая төгрөг бусад үнэ бүхий зүйлсээр шагнуулсан ба тус лигийн шилдэг тамирчид нь Америкийн Нэгдсэн Улсын Колорадо мужийн Монголчуудын холбооноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцон нөхөрсөг тоглолт хийгээд ирсэн билээ. Энэ жил ч мөн Спрайт супер лигийн аварга багийг Аваргын алтан медаль арван сая төгрөгөөр байлж, шилдэг тамирчид Иллиноис мужийн Чикаго хотод аялан тоглолтоор явах эрхээр шагнуулах юм. Сагсан бөмбөгт хайртай мянган мянган залуус та бүхнийг сагсан бөмбөгийн лигийн нээлтийн  шоу арга хэмжээг жинхэнэ утгаар нь үзэж хайртай баг тамирчдаа дэмжихийг уриалж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ