
Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Говь гурван сайхан” нисэх онгоцны буудлыг ирэх тавдугаар сараас олон улсын боомт болгох Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан юм.
Одоо ажиллаж байгаа нисэх онгоцны буудал нь гадаадын томоохон онгоцыг хүлээн авах, хил гааль, хорио цээрийн бүс, гадаадын харьяатын асуудлыг шийдэх зэргээр олон хүн ажиллах хүчин чадал хомс байдаг аж.
Тус нисэх онгоцны буудал цагт 60 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд үүнийг дор хаяж, 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай болгож байж олон улсын хэмжээний нисэх буудал гэж хэлэгдэх гэнэ.
Иймд “Говь гурван сайхан” нисэх онгоцны буудлынхан цаашид барилга байгууламжаа төдийгүй техник технологийн үзүүлэлтээ сайжруулж, бүтээн байгуулалтын олон арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай болсон тул ирэх онд багтаан хийж гүйцэтгэх юм байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ