Бага оврын автобусны чиглэлт өөрчлөлт орлоо

img

"Зүүн салаа"-ны чиглэлд зорчигч тээвэрлэдэг бага оврын автобусны маршрутыг өөрчлөлт оруулжээ. Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээний туслах чиглэл ТШ:9 буюу Зүүн салааны бага оврын автобуснуудын зүүн талын эцсийн буудал нь КТМС-ын буудал байсан бол энэ чиглэлийн маршрутыг 1.2 км-ээр сунгаж дотоодын цэргийн 801-р ангиар дайрч, хойшоо "Хотол чуулган дэлгүүр" хүртэл сунгажээ. Ингэснээр БЗД-ийн 2,4-р хороонд оршин суудаг 25 мянган иргэн олон автобус дамжилгүй гэртээ хүрэх боломжтой болж байгаа юм. ТШ:9  чиглэл нь "Одонт хороо-Зүүн салаа-Сансар-Хотол чуулга дэлгүүр" гэх маршрутаар иргэдэд үйлчилдэг бөгөөд энэ чиглэлд "Эрийн хийморь", "Авто өртөө" компаниудын бага оврын 26 автобус иргэдэд үйлчилж эхлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ