Д.Зоригт: НӨАТ-ыг тэглэх хүртэл онцгой үүрэг авлаа

img

Засгийн газрын  өнөөдрийн хуралдаанаар  шатахууны үнийг бууруулахын тул ЭБЭХ-ний сайдад онцгой үүрэг өгсөн байна. Тухайлбал, ирэх сарын шатахууны импортын ханшаас шалтгаалан НӨАТ-ыг тэглэх хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна. Энэ талаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоос тодрууллаа. -Засгийн газрын хуралдаанаар шатахууны үнийг бууруулах асуудлыг хэлэлцсэн. Цаашдаа ямар ямар арга хэмжээ авах вэ? -Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханшийн мэдээллийг сонслоо. Бидний хувьд нэлээд судалгаа хийн нөхцөл байдлыг аваад үзэхээр энэ оны эхний хагаст газрын тосны ханш өсөх хандлага байна. Ирэх сард ОХУ-аас орж ирэх газрын тосны бүтээгдэхүүний ханш өөрчлөгдөх үү гэдгээс шалтгаална. Одоогийн байдлаар Роснефтийн ханш өөрчлөгдөхгүйгээр орж ирэх магадлалтай байгаа. Бусад  нийлүүлэгч компанийн хувьд тээврийн зардал үнийн ханшны зөрүүнээс шалтгаалан өөрчлөгдөх магадлалтай байгаа. Дараа дахин ханшийн огцом өсөлт гарсан тохиолдолд НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах онцгой үүрэг авлаа. Өмнө нь ийм арга хэмжээ авах санал гаргаж байсан ч Сангийн яамнаас зөвшөөрөөгүй. Мөн нефть бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх 16,3 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Өмнө нь 60 хоногийн нөөц бүрдүүлэх чиглэл авч байсан. Ирэх дөрөвдүгээрт сард нэмэгдэж оруулахаар ярж байгаа төсвийн хөрөнгө дээр 30  хоногийн нөөцийг бүрдүүлэх асуудлыг нэмж оруулахаар ярилцлаа. Үүний зэрэгцээ  шатахууны нөөцийн агуулах барих ажлыг гүйцэтгэхээр 22,5 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Энэ санхүүжилтийг энэ ондоо багтааж гарахаар ярилцсан. Шатахууны ханшийн гэнэтийн өсөлтөөр 260 төгрөгөөр өссөн  өрдөөс хойш 50-70 төгрөгөөр буурсан. Хоёрдугаар сарын шатахуун орж ирэхэд ханшаас шалтгаалан НӨАТ-ыг бууруулах эсэхийг эргэн ярилцана. -НӨАТ-ыг тэглэх хүртэл арга хэмжээ авах болно гэж байгаа. Энэ н ханшийг тогтвортой барж чадах уу? -НӨАТ-ын хэмжээ 10 хувь байгаа. Энэ татварыг бууруулах, тэглэх гэдэг онцгой арга хэмжээ гэдгийг хэлэх нь зүйтэй. 2009 оноос хойш  нефть бүтээгдэхүүний ханшийг барихын тулд гаалийн болон онцгой албан татварыг бууруулах, тэглэх хүртэл арга хэмжээ авч ханшийг тогтвортой барьж ирсэн. Одоо хамгийн сүүлийн онцгой арга хэмжээ нь НӨАТ-ыг тэглэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsu tsu:
buh l yumig muu talaas n harj bha yum.. medeej buh yumig tsanas n ingej shahaj daramtlaad bga yum chin tgd odoo yaltaai biledee uneher l buh l bolomjooroo l zugtej bga hun shudee medeej benzini unig husneere buruulj bolku shdee harin ch odoo im baigad n bayarlaah heregtei
2012-06-11
zotin 2:
Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна.
2012-01-31
zotin:
Бид 5 сарын дараа болох сонгуулиар үүнийг хэрэгжүүлж чадах хүнийг л сонгох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэлх засаг төр гэр хорооллынхныг гадаадын цагаач дүрвэгсэд мэтээр үзэж бараг юу ч хийсэнгүй гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Гэр хороололд амьдрагсад бол дүрвэгч цагаачид биш монголын ард түмний нэгээхэн хэсэг. Одоогийн орон сууцны хороололд амьдрагсад ч гэсэн 20-30 жилийн өмнө гэр хороололд л амьдарч байсан, хөдөөний малчин, нүүдэлчин монгол гаралтай хүмүүс биш гэж үү. Одоогийн гэр хорооллынхноос арай эрт хотод ирж суурьшин аж амьдралаа төвхнүүлсэн монголчууд арай хожуу тэдний л нэгэн адил амьдрахын эрхэнд хот бараадсан элэг нэгтнээ хамгаалан тэдэнтэй ижил сэтгэлийн дор нэгдэхгүй бол болохгүй. Энэ бол бидний амны уншлага болсон монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгний бодит хэрэгжилт уламжлал болгон хамгаалсаар ирсэн үзэл санаа гэж хэлсэнч болно. Соц нийгмийн үед ч хаяж гээгээгүй энэ уламжлалыг яагаад хүний эрх, эрх тэгш нийгмийг дээдэлсэн энэ үед мартаад байна вэ. Сая гаруй хүнтэй том хотын оршин суугчдын дунд цэвэр бохирын шугам, халаалт дулаан, засмал зам аль аль нь байхгүй газарт хагас сая илүү хүмүүсийг орхигдсон хоцрогдсон маягаар нь амьдруулаад байж болно гэж үү. Хогны машин гээч нь ховорхон үзэгддэг болохоор хогоор дүүрсэн газар болж, цахилгаан станцын утаа гэр хорооллын хавьд хуралдан олон олон хүн өвчинд нэрвэгдсэн ч түүнийг гэр хорооллынхны буруу тэдний хариуцлага мэтээр төр засаг эрх мэдэлтнүүд өөрсдөөсөө зайлуулж хуриуцлагаас мултрах гэсэн увиагүй аргаа хэрэгжүүлснээс болж өнөөдөр нийслэл асуудалдаа дарагдсан хот болсон тул монголын ард түмэн бид энэ удаагийн сонгуулиар өөрсдийн үүрэг хариуцлагаа хатуу ухамсарлан бохир сэтгэлтнүүдийн бузар мөнгө худал аманд итгэлгүй жинхэнэ хариуцагатай цэвэр төрийг хүсэмжилж тийм сонголтыг ч хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Ирэх сонгуулиар дараах 3 зүйлийг улс төрийн намууд, засгийн газраас шаардан шаардсан зүйлээ хатуу нэхэх хэрэгтэй. 1. Дараагийн сонгууль гэхэд буюу 4 жилийн дотор гэр хороололлын цэвэр, бохир, халаалт дулаан, засмал зам гэх хамгийн чухал ажлуудыг хийж дуусгаж гэр хорооллынхныг ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангах . 2. 4 жилийн дотор монголын хэрэгцээт шатахуун түлш, халаалтанд ашиглах керосин зэргийг монголын ашигт малтмал нөөц баялагт тулгуурлан монголд боловсруулан дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц болох. 3. 4 жилийн дотор хотын агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэгч улаанбаатарын 3 цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, эрчим хүчийг нийслэлийн гаднаас илгээж, харин орон сууцны халаалтанд буюу халуун ус халаалт үйлдвэрлэх станцад байгалийн хий юмуу нүүрсний хийг ашигладаг болох
2012-01-31
Энэ естой буруу! Тэд ашиггуй бол ийм наймаа хийхгуй! Орд харшинд суучихаад! Зоригт ийм л тэнэг хун дэ! Жинхэнэ олигархи гэж энэ дэ! Тэгвэл бусад бух бизнест НОАТ- ыг бас болиул!
2012-01-31
Hench hiij bolno shte chadahgui baij importin zovshoorol gej bdgui yum malaa
2012-01-30
lalar:
Сонгууль болох гээд шээс нь гоожиж байнаа. Сонгуулийн маргааш НӨАТ болон Гаалийн онцгой татвараа буцаагаад нэмэхээ мэднэ л дээ. Тэр үед бэнзин 2500 болно. Тэр үед нэгэнт сонгогдсон гарууд инээд хүрээд суужээнээдээ
2012-01-30
ene muu oligarxiud dawarch bnaa, xuuliig oortoo taaruulj zasuulaad
2012-01-30
Наран:
Хамгийн сүүлийн арга хэмжээ гэж ойлголоо. Дахиад шатахууны үнэ нэмэгдэхээр яах уу? Эсвэл дахиад хэзээ ч нэмэгдэхгүй юм уу?
2012-01-30
tchr_54:
энэ наймааг хүн болгон л хийе л дээ, тэгээд өрсөлдөөд үнээ тогтоогоод заръя. баруун аймаг баруунаараа,зүүн аймаг зүүн талаараа татбал үнэ дороо л буугаад ирнэ.
2012-01-30
Hench hiij bolno shte chadahgui baij importin zovshoorol gej bdgui yum malaa
oo davartsan pizdakuud ve. unegui umaa oruulj ireed ard irgeded zaraad l bh um bn l da. uneheer aldagdaltai zaraad bgaan bol boliulchihaach ee. oorsdoo aldagdal huleen huleen zarah yamar hereg bnaa. durandaa oruulj irj zarchihaad suuld ni soliorood bh um muu lalruud. mongoliin tor zugeer neg companiudiin ajil hiideg gej unen bolson um bn doo enenees harahad.... toriin huch chadal gej um bn uu yer ni....
2012-01-30