
Засгийн газар шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа хийлээ. Энэ хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцсэн нь анхаарал хүлээлт үүсгэсэн юм. Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодруулахад,
-Энэ удаад төсөвт тодотгол хийх биш Засгийн газрын зарим эрх олгох тухай хуулийн төслийг санаачилж оруулахаар боллоо. Энэ төсөл нь хоёр заалттай байх юм. Нэгдүгээрт, ирэх хоёр, тавдугаар сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэх асуудалтай холбогдох зардлыг батлагдсан төсөвтөө багтааж Засгийн газар зохицуулалт хийх эрх олгох тухай тусгасан. Хоёрдугаарт нь, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулаад Тэргүүн шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд байсан агентлагуудын асуудал ерөнхийлөн захирагчид шилжиж байгаатай холбоотой заалт оруулаад хуулийн төслийг өргөн барихаар боллоо.
-Тэгэхээр төсөвт тодотгол хийхгүйгээр цалин, тэтгэврийг нэмнэ гэсэн үг үү ?
-Төсөвт тодотгол хийх хүртэл хугацаанд хуулийн зохицуулалт хийх л шийдэлд хүрлээ.
-Цалинг хэзээнээс нэмэх юм бэ?
-Цалинг ямарч байсан хоёрдугаар сардаа багтаан нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ