“Эл-Фреско” компаниас 6.7 сая төгрөг алдагджээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орших “Эл-Фреско” ХК-ийн оффиссын өрөөнд өнгөрсөн шөнө хулгай орж 6.7 сая төгрөг алдагджээ. Иргэдийн сонор сэрэмжгүй байдлаас гадна харуул хамгаалалт сул байдгийг ашиглан гэмт этгээдүүд уг хэргийг үйлдсэн хэмээн албаныхан үзэж байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ