372 обьектод эрсдлийн үнэлгээ хийгдээгүй байна
Хяналт шалгалтын обьектыг эрсдлийн ангилалд хамруулах шалгуур, үзүүлэлтийг Засгийн газрын хуралдаанаар хавсралт ёсоор баталлаа. Шалгуур, үзүүлэлтийг үндэслэн эрсдлийн ангилалд хамаарах обьектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааг хяналтын чиглэл бүрээр баталж, мөрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгав. Улсын хэмжээнд 93643 обьектод эрсдлийн үнэлгээ хийхэд 19140 нь эрсдэл ихтэй, 44831 нь эрсдэл дунд, 29672 нь эрсдэл багатай гэж үнэлэгдсэн бол 372-т нь үнэлгээ хийгдээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ