Улаанбаатарт цас орохгүй 24 хэм хүйтэн

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 23-25 градус хүйтэн байна. Өглөө 05 цагийн байдлаар  35 градус  хүйтэн, харьцангуй чийг 76  хувь, агаарын  даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна.  Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс  нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 30-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 25-30 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ