Нигерийн дарангуйлагчийн туслахыг дүүжлэн хорооно
[caption id="attachment_57868" align="alignleft" width="304" caption="Сани Абача"]
[/caption]
Нигери улсад нэгэн дуулиант улстөрийн хэргийн шүүх хурал боллоо. 1993 оны сонгуулийн дараа цэргийн эргэлт хийж төрийн эрхэнд гарсан Сани Абачагийн туслах, хошууч Хамза аль Мустафаг Абачагийн тушаалаар олон хүнийг хилсээр хороосон хэрэгт буруутган дүүжлэн алах ял оноожээ.
Цэргийн эрхтэн, дарангуйлагч Сани Абача 1998 онд буудуулж үхэх хүртлээ өөрийн туслахынхаа гараар олон өрсөлдөгчөө цааш нь харуулсны дотор 1993 оны сонгуульд нэр дэвшсэн улстөрч Мошүд Абиола болон түүний эхнэр байсан гэнэ.
Сани Абача цэргийн эргэлтээр төрийн эрхийг гартаа атгамагц Мошүд Абиолаг шоронд хорьж эхнэрийг нь буудан хороосон байна.
Абача 1998 онд буудуулж үхсэний дараа Мошүд Абиолаг сулласан боловч одоо шүүхээс ял сонсоод буй хошууч Хамзагийн тушаалаар амийг нь егүүтгэсэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ