Иран улс цөмийн зэвсгийн араас хөөцөлдөөгүйгээ батална

img

АНУ Персийн булангийн тэнгис дэх цэргийн хүчээ нэмэгдүүлсэн, Европын холбоо Иранаас нефтийн импортоо зогсоохоори шийдсэн зэрэг нь эцсийн эцэст Ираны тэвчээрийг үгүй хийсэн бололтой. Өнгөрсөн амралтын өдрүдээр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тусгай шинжээчдийг Иран улс хүлээж авсан юм. Ираны гадаад хэргийн сайд Али Акбар Салех “Агентлагийн шинжээчдийг бидний хүссэн үр дүнг олон улсад мэдээлнэ гэдэгт итгэлтэй байна, Иран улс үй олноор хөнөөх зэвсэглэл, тэр дундаа цөмийн зэвсгийн араас хөөцөлдөөгүй гэдгийг батлахын тулд бид шинжээчдийг хүссэн нөхцөлөөр нь хангах болно” хэмээн мэдэгджээ. Шинжээчид хамгийн түрүүнд ОХУ-ын тусламжтайгаар барьсан Бушерын атомын цахилгаан станц дээр ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

a:
ali der ingehgui , Nuugad baga yumig hardah ni zuvshd
2012-01-31