Гал түймэрт хоёр хүн түлэгджээ

img

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртаас зүүн тийш Шар хоолойн аманд иргэн Ц-ийн 12х12 метрийн хэмжээтэй мансардтай дүнзэн байшин шатаж, хоёр хүн гэмтжээ. Өчигдөр 19.00 цагийн орчим гарсан уг түймрийг унтраахаар  Аврах, гал унтраах 63,  10, 34 дүгээр ангиуд ажилласан юм. Уг галд 70 настай, эрэгтэй Ц-ийн толгой гар, 68 настай, эмэгтэй П-ын нүүр гарны хэсэг тус тус түлэгдсэн байсныг Яаралтай тусламжийн төв 103-ийн машинаар Түлэнхийн төвд хүргэсэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ