Перу улсад газар хөдлөсний улмаас 100 гаруй иргэд бэртэж гэмтжээ

img

Өмнөд Америкийн Перу улсад 6.3 магнитудын шаталбартай газар хөдлөлт болсны улмаас 119 хүн бэртэж гэмтэн, 40 гаруй барилга байшин, орон сууц нуржээ. АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр газар хөдлөлтийн төв цэг Икагийн орчмоос 15 км-ийн радиустай ба 39 км-ийн газрын гүнд болсон гэжээ. Перу улс нь дэлхийн газар хөдлөлтийн хамгийн өндөр идэвхтэй бүс нутагт оршдог улс юм. 2008 онд тус улсад 8 магнитудын шаталбартай газар хөдөлсний улмаас 500 гаруй иргэд амиа алдаж байсан эмгэнэлт тохиолдол байдаг. Энэ удаагийн газар хөдлөлт тооцоолсноос аюул багатай өнгөрч байна хэмээн Перугийн иргэний хамгааллын газраас мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ