61-ийн гармын ойролцоох шувууны аж ахуйд олон тахиа үхжээ

img

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61-ийн гарманд байрлах шувууны аж ахуйн шувуучин халуурч, тус аж ахуйн олон тахиа үхсэн гэх мэдээлэл ОБЕГ-т өчигдөр ирсэн байна. Мэдээллийн дагуу бөгөөд  тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдлийн эмч, мэргэжилтнүүд,  нийслэлийн Мал эмнэлгийн газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй очиж ажиллажээ. Энэ үеэр халуурсан гэх шувааны аж ахуйн шувуучин , ойрын хавьтал бүхий гурван эрүүл мэндийн үзлэг хийхэд биеийн байдал хэвийн шувууны томууны өвчний шинж тэмдэг илрээгүй гэнэ. Урьдчилсан байдлаар тухайн шувууны аж ахуйн тахианаас ньюкаслийн өвчний түргэвчилсэн тестийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг буюу хэвийн гарчээ. Иймд тус байранд байгаа 16 тахианаас цус, залгиур мөгөөрсөн хоолойноос нь дээж авч нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторит хүргүүлээд  байгаа аж. Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Н.Дэлгэр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ