Keira Knightley-гийн шинэ дүр төрх
Холливудын хамгийн дур булаам бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг жүжигчин Keira Knightley эрчүүдэд зориулсан GQ сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ.
Тэрбээр зураг авалтдаа зориулж, цоо шинэ дүр төрхийг гаргаж ба эрчүүдийн тухай өөрийн бодлоо дэлгэрэнгүй хуваалцсан байна.
“Надад таалагдсан онцгой эрчүүд миний амьдралд орж ирэхэд баяр баясгалан, эрч хүч надаар дүүрдэг. Харин тэр бүхэн дуусах үед бүх зүйл эргээд хоосон болдог. Гэхдээ би гунигтай төгсгөлд дургүй. Тиймээс 1 цагаас илүү уйтгарлаж, гуниглаж суухыг өөртөө зөвшөөрдөггүй” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ