40 жилийн ойн лого-билэгдэл тэмдгийг олон нийтэд танилцуулна
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал хоёрдугаар сарын 1-ний өдрийн 15.00 цагт Гадаад Харилцааны Яаманд болно. Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Шадар сайд, 40 жилийн ойг Зохион байгуулах хорооны дарга М.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар оролцож, ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Мөн 40 жилийн ойн лого-билэгдэл тэмдгийг олон нийтэд танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ