
МАН-ын залуучуудын санаачилсан "Ардчилал" клуб Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийсэн. Уг клуб нь аль ч нам эвслээр нь ялгаварлахгүй хүссэн бүх залуусыг нэгдэхийг уриалсан юм. Клубынхээ талаар санаачлагч М.Ичинноров хэлэхдээ,
-Улстөр нийгмийн салбарт манлайлж байгаа залуучуудын Ардчилал клубын нээлт болж байна. Ардчилал гэдэг хүний эрх, сайн засаглал, ядууралгүй, авилгагүй байна гэсэн үг. Ийм шударга тогтолцоотой нийгмийг хүн бүр хүсдэг. Өнөөдөр улстөрд орж байгаа залуучууд хэн нэгэн даргыг дагаж, албан тушаалын сүлжээгээр дамжиж эрх мэдэл, манлайлалд хүрдэг бус шударга өсрөлдөөнийг бий болгохыг хүссэн залуучууд энэ клубыг байгуулсан юм.
Залуучууд улстөрд орохдоо өөрийн бизенсээ өргөжүүлдэг, эрх мэдэлд хүрэх талбар биш улс орныг удирдах ухаан, ард түмнээ зөв хандлагаар удирдах ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм ойлголтыг өгөхийг зорьж байна. Манлайлагч лидер гэдгээ би салгаж ойлгох ёстой. Лидер хүн манлайлагч байж болно. Манлайлагч хүн лидер байж болно. Залуучууд нийгэмд салбар бүртээ манлайлагч байж болно. Үнэхээр нийгмийг өөрчилъе, олон сайхан зүйлийг хийе гэсэн бодолтой залуус олон байгаа.
Тэгэхээр тэднийг нэгтгэх цаг болжээ. Манай клубт улстөрийн намын харъяалалгүй, бусад намын үзэл бодол, зорилгоо нэгдсэн залуучууд бидэнтэй нэгдэж ажиллаж болно. Ард түмэн өнөөдөр манлайлал хийгээд чадвартай улстөрчдөөр улс орноо удирдуулахыг хүсч байна.
Одоогоор манай клубт нэлээд олон залуучууд хамрагдаж нэгдэж, дэмжиж ажиллахаар болж байна гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ