“Дарьтай” торхон дээр суусан нийслэлчүүд

img

Дашваанжил ХХК-ийн хийн түлшнээс үүдэлтэй дэлбэрэлтийн улмаас Дархан-Уул аймагт есөн давхар орон сууцандаа амар жимэр амьдарч байсан 30 гаруй айл өвлийн тэсгим хүйтэнд орох оронгүй, оочих аягагүй болох нь холгүй нийтийн байранд амьдарч буй. Учир нь дэлбэрэлтийн улмаас Дархан хотын Шинэ хорооллын 14 дүгээр байранд нэг хэсэгтээ хүн амьдрах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсантай холбоотой. Уг байранд бэхэлгээ хийж,  аюулгүй болгосоны дараа л сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Харин иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан Дашваанжил компанид хариуцлага тооцох ёстой ч  уг ослыг хууль хяналтын байгууллага буруутай гэдгийг нь тогтоосон цагт ярилцана гэсэн байр суурьтай байгаа аж. Уг нь хийн түлшний зохистой хэрэглээний журманд зааснаар орон сууцны хоёрдугаар давхраас дээш түлшний хэрэглээг хориглодог юм билээ. Ямартаа ч, тус аймгийн засаг даргын захирамж гарч  орон сууцны нэгдүгээр давхарт үйлчилгээ эрхлэгчдийг газ хэрэглэхийг албан ёсоор хориглосон байна. Харин нийслэл хотод  энэ асуудлаар ярьж, дорвитой шийдвэр гаргах хүн алга. Хүн амынх нь тал илүү хувь нь амьдардаг, дээр нь нягтрал ихтэй.  Хамгийн гол хуучны  насжилт өндөртэй барилга олонтой, шинээр баригдсан барилгуудынх нь чанар баталгаагүй ийм л нөхцөлд бид амьдарч байгаа. Гэтэл дээрх барилгуудынх нь дийлэнх нь нэг, хоёр давхартаа үйлчилгээ эрхэлдгийн нэлээдгүй хэд нь  хүнс үйлдвэрлэгчид.  Зөвхөн нэг хоёр давхартаа ч гэлтгүй сүүлийн үеийн шинэ барилгууд ч дээд давхартаа өндөр зэрэглэлийн ресторан ажиллуулах болсон. Тэдгээр хүнс үйлдвэрлэгчид цөм хийн түлш ашигладаг бол тэдэнд Дашваанжил тэргүүтэй цөөн хэдхэн компани хэрэглээний газыг нь нийлүүлж байна. Харин тэд аюулгүй ажиллагааны заавар журмаа хэр сайн мөрддөг бол. Ингээд бодохоор нийслэлчүүд бид хэзээ ч дэлбэрч болзошгүй “дарьтай” торхонд амьдарч байна гэвэл хатуудахгүй бололтой. Хийн түлшний хэрэглээг үгүйсгэх гэсэнгүй гагцхүү аюулгүй ажиллагааг хангасан баталгаатай үйлчилгээгээр нийсэлчүүдийн хэрэгцээг хангадаг эсэх нь эргэлзээтэй санагдана. Иймд дан ганц хийн түлш  нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд төдийгүй, Мэргэжлийн хяанлт, Онцгой байдал зэрэг холбогдох албаныхан анхааралдаа авч, хяналт шалгалтаа сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Ард иргэд ч мөн адил хийн түлшний зөв зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлж, эрсдлээс урьдчилан сэргийлэх  үүрэгтэй гэдгээ мартах учиргүй. Урьдчилан сэргийлнэ гэдэг аливаа аюул ослоос өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн энгийн  алтан дүрэм. Н.Дэлгэр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eej n:
2 dabharaas deesh bishee er n bol olon dabhar undur barilgad l gej oilgoh baih l daa. bid hereglej hebsheegui baigaa bolohoor horigloh n zub. hen neg hariytslagagui nuhuruus bolj ami nas ed hurunguuruu hohiroh esgui gesen olonhiin sanaltai sanal neg bainaa
2012-02-20
Guest:
Hereglehee l bolchih heregtei sh dee. Hereglehees oor argagui yumaa ghed chanartaig ni l heregleh heregtei shd ee
2012-01-31
Болд:
Энэ сургамж дээрээ дүгнэлт хийж дахин дэлбэрэлт гарахгүйн тулд 2 давхараас дээш нийтийн орон сууцанд байгаа айлуудыг шалгаж болиулах хэрэгтэй.
2012-01-31
Dashvaanjil-d hatuu hariutslaga tootsoh heregtei. Gehdee neg yumiig oilgohgui baina. Yagaad 2-davharaas deesh ailuud gaz hereglej bolohgui gej. Manaihaas busad orond 20 baitugai 50 davhar baisan ch hereglej l baidagshdee. Ayulgui ajillagaag hangahgui bol heden davhar baisan ch yalgaagui bish uu? Esvel gaznii kompaniud 2-oos deesh davhart gaz uurch garahaasaa zalhuurch iim huuli manaid uilchildeg yum uu?
2012-01-31