Хууль зүйн байнгын хороо хуралдахгүй

img

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас эхлэх байсан ч хойшиллоо. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан юм. Гэтэл уг хуулийн төслөөр МАН-аас ажлын хэсэг байгуулсан учраас ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонссоны дараа байнгын хороог хуралдуулахаар болжээ. Ажлын хэсэг байгуулсантай холбогдуулан МАН-ын бүлгээс уг асуудлаар завсарлага авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ