
Хэдийгээр хүүхдийн тархины хөгжил хүрээлэн буй орчин, эцэг эхийн халамж, анхаарал зэргээс хамаарах боловч, бага насандаа тархины хүнд гэмтэл авсан хүүхдүүд үеийнхэнтэйгээ адилгүй байх магадлалтай байна.
Ихэнх тохиололд тархины хүнд зэргийн гэмтэл нь араасаа таагүй үр дагавар, үлдэцийг дагуулж байдаг.
Австралийн эрдэмтэд энэ талаар судалжээ. Хэдийгээр судалгаанд цөөхөн хүүхдийг хамруулсан боловч, уг судалгааг хүүхдүүдийг гэмтэл авснаас эхлүүлэн 10 жилийн турш даган судалсан бөгөөд Кохортын судалгааны аргыг ашигласан.
30 н хүүхдийн нэг нь 16 нас хүртлээ ямар нэгэн байдлаар тархины гэмтэл авдаг байна. Мөн тархины гэмтлийн үр дагавар хамгийн багадаа ослоос хойш 5 жил хүртэлх хугацаанд хадгалагддаг. Гэхдээ судалгаагаар шалтгаан нөхцөлийг тодруулж чадаагүй.
Судалгаанд нийт 2 оос 7 насандаа осолдож тархины гэмтэл авсан 40 хүүхдийг хамруулсан. Эдгээр хүүхдүүдээ гэмтлийн зэргээр нь доорхи 3 бүлэгт хуваасан.
• Хөнгөн зэргийн гэмтэлтэй 7 хүүхэд - ихэвчлэн хүүхэд унаж гэмтсэн
• Дунд зэргийн гэмтэлтэй 20 хүүхэд - ихэвчлэн авто осол
• Хүнд зэргийн гэмтэлтэй 13 хүүхэд - ихэвчлэн авто осол
Харин судалгааг эхлэхдээ бага насандаа гэмтэл бэртэл аваагүй, харьцангуй эрүүл 32 хүүхдийг хяналтийн бүлэг болгон авсан боловч 10 жилийн дараах судалганд хяналтын бүлэгт 16 хүүхэд хамрагдсан.
Судалгаанд хамрагдсан эрсдэлийн болон хяналтын бүлгийн нийт хүүхдүүдийн IQ, сэтгэхүйн чадвар, нийгэм болон хувь хүний чадварууд мөн дасан зохицох чадварыг гэмтэл авсны дараа буюу тухайн үед, 12 сарын дараа, 30 сарын дараа, болон 10 жилийн дараа нийтдээ 4 удаа үе шаттайгаар шалгажээ.
Судалгааны үр дүн: тархины хүнд зэргийн гэмтэл авч байсан хүүхдүүдийн сэтгэхүй болон IQ тестийн үнэлгээ хяналтын бүлгийн хүүхдүүдийнхээс илт зөрөөтэй гарсан. Харин 10 жилийн дараах тестэд хүнд гэмтэл авсан хүүхдүүд IQ шалгах тестэд хяналтын бүлгийн хүүхдүүдээс18-26-аар бага оноо авсан боловч нийт үеийнхнийхээ дундаж хэмжээний доод заагт хүрэхүйц оноог авжээ.
Судалгааны багийн удирдагч Андерсон: ямарч шалтгааны улмаас үүссэн бай тархины хүнд зэргийн гэмтлийн эдгэрэл, тархины үйлийн эргэн сэргэлт аажим явагдах бөгөөд доод тал нь 5-10 жил үргэлжилж байна. Тиймээс гэмтлийн дараах эмчилгээг удаан хугацааны турш явуулахыг санал болгожээ.
Хэдийгээр уг судалгааны хамрах хүрээ бага байсан боловч тархины хүнд зэргийн гэмтэлтэй хүүхдүүд цаг ирэх тусам мууддаг гэсэн нийтлэг ойлголтыг эвдсэн үр дүн гаргасан.
Түүнээс гадна ямар нэг бусад сөрөг нөлөөнд өртсөн хүүхдүүд 2-3 жилийн дотор сайжирч байсан ч бусад хүүдүүдээ гүйцэхгүй байгаа нь сэтгэлзүйн хувьд эрүүл гэр бүлд амьдрах нь хүүхдүүдийн эдгэрэх явцад чухал нөлөөтэйг илтэж байна гэж багийн удирдагч дурьджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ