2050 оны дэлхийн эдийн засгийн голлох тоглогчид

img

HSBC буюу Hongkong and Shanghai Banking Corporation хэмээх дэлхийн санхүүгийн зах зээлийн асар том тоглогч байдаг. Дэлхийн 87 оронд үйл ажиллагаагаа явуулдаг, 100 сая орчим үйлчлүүлэгчтэй HSBC-гээс 2050 онд дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлолцох 30 улсыг нэрлэсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн болон эдийн засгийн өсөлт бууралт гээд олон хүчин зүйлийг нарийн тооцож судалсаны эцэст энэхүү таамаглалыг дэвшүүлжээ. 2050 он гэхэд өмнөд хөрш БНХАУ эдийн засгаараа хэдийнэ дэлхийд нэгт бичигдэх бол АНУ ухарч хоёрдугаарт жагсах ажээ. АНУ эдийн засгийн элдэв хямрал саад бэрхшээлийг яаж ч даван туулж яаж ч хөгжөөд Хятадад гүйцэгдэх нь тодорхой хэмээн энэ таамаглалд дурджээ. 1980 оноос эхэлсэн хятадын эдийн засгийн реформын хамгийн оргил үе 2050-иад онд байх гэнэ. Тэр үед дэлхийн улс орнуудаас хамгийн хурдацтай үсрэнгүй хөгжих орноор эдийн засгийн шинжээчид Филиппин улсыг нэрлэсэн байна. Олон хүчин зүйлийн үндсэн дээр ийн нэрлэгдсэн Филипин улс өдгөө эдийн засгаараа 44-т бичигддэг бол 2050 он гэхэд 27 байр урагшилсан үсрэлт хийж дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын 16-д  бичигдэж эхлэх ажээ. Мөн латин америкийн Перу улс хөрсөн доорхи баялагтаа тулгуурлан хөгжсөөр 20 байр урагшилж 26-т бичигдэх нь хоёр дахь эдийн засгийн үсрэнгүй хөгжил гэнэ. Перугийн эдийн засгийн өсөлт жилд 5.5 хувь байх аж. Өнөөгийн олон улсын тавцан дахь халуун цэгүүдийн нэг болоод байгаа Иран улсад дайны аюул нүүрлэхгүй л бол эдийн засаг нь өссөөр 27-д орж ирэх ажээ. Колумби 28-т, Пакистан 30-д үсрэн орж ирэх бол Швейцарь есөн байр ухарсаар 29-т бичигджээ. Африкийн орнуудаас өнгөрсөн жил хувьсгал хийсэн ч одоог хүртэл жагсаал цуглаан хийж, тогтворгүй байдалтай хэвээр байгаа Египет улсын хувьд уг нь эдийн засгийн өсөлт хийх чадамж хангалттай байгаа аж. HSBC-гийн мэргэжилтнүүд 15 байр урагшлуулж Египет улсыг 2050 онд 20-р байранд оруулжээ. Энэхүү жагсаалтыг ажиглавал Европын тэргүүлэх эдийн засагтай орнууд бүгд буурч Ази, Өмнөд Америкийн орнууд өссөн хандлага ажиглагдаж байна. Жишээ нь топ 20 эдийн засагтай орнуудын дотор Герман, Их Британи, Франц, Итали, Испани зэрэг таван улс оржээ. Европын эдийн засгийг тодорхойлох чухал хөшүүрэг болох Скандинавын хойгийн Швед, Норвеги, Финлянд, Дани зэрэг орнууд ч ажилгүйдлийн түвшин ихэссэнээс болж эдийн засгийн үзүүлэлтүүд нь доошллосоор байх гэнэ. Азийн эдийн засгийн томоохон төвүүд Өмнөд Солонгос болон Япон улсууд уруудаж Энэтхэг улсын эдийн засаг улам хүчирхэгжсээр дэлхийн гуравдагч томоохон эдийн засагтай орноор нэгэнт нэрлэгдсэн байх ажээ. Хүн ам ихтэй Азийн хөгжиж буй орнууд Индонез, Филиппин, Тайланд, Малайз болон Пакистан орнуудын эдийн засагт ямар ч байгалийн гамшиг нүүрлэсэн торолгүй дээшилсээр байх болно хэмээн HSBC-гийнхэн тооцоолжээ. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
China ediin zasag sain shde. USA Chinad heden terbumiin ortei gesen.say hurtel amerik olympiin huvtsasaa hytadad zahialj hiilgesen. Amerik Canadad buh yum made in china shde. Hodolmoriin hols baga.Zahialgaa ogool hyamd hiilguulchine. Manaih hyatadiig muulah bish tednees suraltsah heregtei. Undserheh uzlee bolimoor yuma. Olympoor gehed 2 horsh maani top 3d bga bizdee. dund ni bga manai uls tedniig muulsaar bgaal deeshilsench yumgui hogjlooroo hotsrool duusna do.
2012-08-28
Sugara:
hujaa bolood hujaa garaltai humuus deeshlehiin biz dee haha muruudul bailguidee. 2050 ond hamgiin usrengui hugjsub oron MONGOL ULS baih bolno
2012-08-26
Hyataduudiig hoorgood l baihiin. Hyatad uls unendee america europ s hamaaraltai uls. europ america hudaldan avah chadamj buurahad hyatadiin ediin zasgiin osolt shuud buurna. ternees gadna tom ediin zasag bailaa geed chadamj saitai baina gesen ug bisheshd. 1 hun amd noogdoh dotoodiin niit buteegdehuun gej chuhal uzuulelteer haana yavaag n bicheech kk. ard tumen n yaduu baihad tom ediin zsag bailaa geed chadamj ihtei gesen ug bisheldee
2012-08-26
иргэн:
Манай Монгол хаана нь давхиж явна. Сү Батболд оо, бид чинь Хорин хэдэн хувийн өсөлттэй яваа биз дэнэ???????????? энэ эрчээрээ хятадыг ч гүйцэх юм биш үү???
2012-08-25
Sugara:
hujaa bolood hujaa garaltai humuus deeshlehiin biz dee haha muruudul bailguidee. 2050 ond hamgiin usrengui hugjsub oron MONGOL ULS baih bolno
namaig bichij duusaagui bhd indonezed nuguu muu haniad garchihaj unen sonin gazar shuu gamshigiin turulh nutag
2012-01-31
indones pillinpind baigaliin gamshig nuurlehgui gedeg chini ogt bolomjgui zuil tend yadaj uliral gants gamshig boldog um shdee itgehgui bol online haij uzon sartaigaa haragdana
2012-01-31