МАН-ын мөрийн хөтөлбөр бэлэн болжээ

img

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дуусаад мэдээлэл хийлээ. Гэхдээ энэ удаагийн хурлаар удахгүй томилогдох дэд сайд нарын асуудлаар бус өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон нутагт өрнүүлсэн "Ард түмнээ сонсъё" аяны үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 21 аймаг, есөн дүүрэг, 283 сум, 152 хороонд зохион байгуулагдаж 978,805  хүнтэй уулзаж үгийг нь сонссон  байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх "Хоёр жилийн хугацаанд манай нам ард түмнийхээ үгийг сонслоо. Иргэдийнхээ үгийг сонсож санаа оноог тусгасан хөгжлийн хөтөлбөрийг боловсрууллаа. Ирээдүйн 20 жилийн хөгжлийн хөтөлбөр буюу бидний луужин бэлэн болсон. Үүнд ирэх дөрвөн жилийн хөгжлийн хөтөлбөр ч багтсан. Ирэх сонгуульд МАН-ын мөрийн хөтөлбөр энэ байх болно. Энэ хавраас орон нутгаар яюж хөгжлийн хөтөлбөрөө танилцуулах ажлыг эхлүүлнэ" гэсэн юм. Энэ үеэр Ерөнхий сайд С.Батболдоос  Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнээр өчигдөр хуралдлаа. Удирдах зөвлөлийн хурлаар дэд сайд нарын томилгоог ярьсан уу. Цаашдаа дэд сайд нартай байх уу гэж асуулаа. Үүнд, УИХ-аар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлуулсан. Нэг л өөрчлөлт хийсэн нь Тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгосон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэвээрээ байх болно. Бид зөвхөн санад ширээний асуудал яриад суух бус цаг алдалгүй ажиллах болно гэлээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SOOKOO:
МАН ОДОО ХИЧНЭЭН УРАН САЙХАН ДОНГОДООД Ч ГАНЦ Ч ЛИДЕРГҮЙ НАМД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ.МАНАН-ГААС САЛАХ ХЭРЭГТЭЙ.
2013-02-07
Za hudlaa moriin hotolbor nertei zuil
2012-05-20