Хамгийн том нисэх онгоцыг Микрософтыг үндэслэгч бүтээж байна

img

Дэлхийн хамгийн том нисэх онгоцыг зохион бүтээж ирэх таван жилийн дотор үйлдвэрээс гаргах болно хэмээн Микрософт корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Пол Аллен мэдэгджээ. Өнөөдрийн манай дэлхий дээрх хамгийн том агаарын онгоц болох Airbus 380-аас ч хэд дахин том энэ онгоцны хөдөлгүүр нь зургаан ширхэг Боинг 747 онгоцныхтой тэнцэхээр хүчирхэг гэнэ. Дэлхийн агаар мандалд 36576 км зайг нэг ч газардалгүйгээр туулах чадвартай ба агаарын тансаг харш болж чадах ажээ. Тэрбумтан Пол Аллен  Stratolaunch System гэх нисэх онгоц үйлдвэрлэл чиглэлийн компанитай бөгөөд ийнхүү  Stratolaunch хэмээх нэртэй аварга онгоц үйлдвэрлэхээр зорьж буй талаараа хэвлэлүүдэд ам алджээ. Уг онгоцыг Калифорни дахь агаарын болон сансрын Мойаве буудалд бүтээж байгаа гэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Батаа:
Хаана бууж хөөрч байх юм бол
2013-06-17
kh.batbaatar:
demjij bna hvn bvr chadah chineegeeree busaddaa urialii.
2012-02-01