Монгол хүн мал шиг үхэхэд ойрхон байна

img

Геноцид гэж аливаа нэг угсаатан, шашин буюу үндэстний бүлгийг зориудаар, зохион байгуулалттайгаар хорлох, устган үгүй хийхийг хэлнэ.

  Дийлэнх бараа бүтээгдэхүүн, хүнсээ гаднаас авдаг Монголчуудын хувьд  xүнсний аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэндийн эмзэг нарийн асуудал төдийгүй Монгол улс оршин тогтнохын баталгаа түлхүүр мөн билээ. Иймээс Хятадаас орж ирж буй хортой хүнсний асуудлыг зураг, видео зэрэг баримтаар дэлгэсэн “Сэрэмжлүүлэг № 2” нийтлэлийг уншаад надад хандсан, бодлогоширсон, сэтгэл түгшсэн хүмүүст бүгдэд нь талархья. Цаашид ч  http://golomt.org нь үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг үргэлжлүүлэн судлах болно. Өмнөх нийтлэлийн уншигчдаас ирүүлсэн асуултууд, бичсэн санал, сэтгэгдлүүд дотор сэрэмжлүүштэй, ард иргэдийн мэдвэл зохих ноцтой мэдээлэл олон байсан. Түүнчлэн асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой саналууд дэвшүүлсэн байсныг хуваалцахаар бичиж буй минь энэ билээ. “Сэрэмжлүүлэг № 2”-ийг (1) уншиж, Хятадад хоол хүнс хэрхэн бэлтгэдэг   тухай дотор эвгүйрэм баримтуудтай танилцсан хүмүүсээc “гадны зүйл авахаа больё, мах, гурилаа л идэж байя” гэж уриалж байсан нь цөөнгүй. Харамсалтай нь, үндэсний үйлдвэрлэгчид маань хүртэл хэрэглэгчдийн итгэлийг сэвтүүлсэн баримтууд чамгүй их аж.   Баримт 1: Афлатоксинтой хивэг Тухайлбал, нийтлэлд нэр дурьдагдсан “Алтан тариа” XXK-ийн гурилын талаар уншигчид нэлээдгүй мэдээлэл дэлгэжээ. Лавшруулан судалж үзвэл “Алтан тариа”-гийн гурилын чанарын асуудал шинэ зүйл огт биш бөгөөд сүүлийн хэдэн жилд яригдсаар ирсэн аж (2,3,4,5,6,7,8). “Алтан тариа”-гаас ноцтой зөрчлүүд илэрсээр байх атал авсан арга хэмжээ нь тодорхойгүйхэн, асуудал тэгэсхийгээд унтардаг нь жинхэнэ ид шид гэлтэй. Залуусын нэгдсэн мэдээллийн сүлжээ “biznetwork.mn”-ийн гишүүн Т.Г. нь 2010 оны 4 сарын 28-нд ингэж бичиж байжээ (2). (Интернэт эх сурвалжтай бичлэгүүдийг зарим үсгийн товчлолыг засч, том үсэгт хувиргаж, латин үсгээр бичсэнийг кирилл рүү хөрвүүлснээс бусад засваргүйгээр хүргэж байгааг болгооно уу?–Амарлин). “Дөнгөж өчигдөр гэртээ тайван сайхан ТВ мэдээ үзээд л хоолоо хийгээд сууж байлаа. Гэтэл яах ийхийн зуургүй “Алтан тариа” компани үйлдвэрлэсэн хивэг идсэн мал 3 хоногийн дотор ээлж дараалан үхсэн талаар мэдээ гарлаа. Зуурч байсан гурилаа харсан чинь “Алтан тариа” байхаар нь хоол хийх, бүр хоол идэх ч дур сонирхолгүй болж, гай дагуулсан “Алтан тариа”-гийн гурилыг хогийн  саванд хийлээ. Дараа нь энэ мэдээг үзэлгүй “Алтан тариа”-гийн гурилыг идэж байгаа хүмүүст хэд хоногийн нас үлдсэн бол гэж айсандаа энэ мэдээллийг бичлээ” (2). 2010-04-28 10:26-д Т.Г. дахин тодруулж: “UBS TВ гээр гарч байсан бас Мэргэжлийн Хяналт шалгаад мөөгөнцөртөй гэж тогтоосон байсан энэ ПиАр биш ээ найзуудаа цэвэр сэрэмжлүүлэг шүү” гэжээ (2). Малын аминд хүрсэн тэр мөөгөнцөр нь афлатоксин үүсгэгч мөөгөнцөр байсан гэдэгт би итгэлтэй байна. Судалж үзэхэд, үр тариа, боловсруулсан тэжээл, хоол хүнс, эрдэнэ шиш зэрэгт ургадаг аспергиллус гэдэг мөөгөнцөр нь афлатоксин гэгч нь хорт хавдар үүсгэгч хор ялгаруулдаг аж (9,10,11). Афлатоксинд хүн мал хорддог, өндөр тунгаар хэрэглэвэл амь насанд аюултай аж. Багавтар тунгаар афлатоксин хэрэглэсэн малын мах, сүүгээр дамжин хүн хордох боломжтой бөгөөд ингэхдээ хүний элгийг аажмаар гэмтээж, хорт хавдар үүсгэдэг (12). Манай улс дэлхийд элэгний хорт хавдраар хэт тасархай түрүүлж явдаг нь aфлатоксинoop хордсон хүнс хэрэглэдэгтэй холбоотой байж болзошгүй. Учир нь aрхи хэрэглэх нь элэгний хорт хавдрыг үүсгэдэггүй харин ч сэргийлэх үйлчлэл үзүүлдэг байх гэсэн дүгнэлтийг олон улсын шинжээчид саяхан гаргасан байна (12). Дээрх мэдээнээс үүдэн “Хивгийг нь идсэн мал үxсэн юм байж, харин тээрэмдсэн “Алтан тариа”-гийн гурилд афлатоксин байсан болов уу? Өнөө маргаашдаа үхэхгүй ч аажимдаа хичнээн Монгол хүн элэгний өвчнөөр шаналaх бол” гэсэн асуулттай үлдэв.   Баримт 2: “Алтан тариа”-гийн мөнгөн устай гурил Дээрх явдлаас 4 сарын дараа буюу 2010 оны 8 сарын 18-нд “Өдрийн сонин” болон бусад хэвлэлээр “Алтан тариа”-гийн гурилаар бууз хийж идсэн гэр бүл мөнгөн усанд хордсон тухай мэдээлэл цацагджээ (3,4,5). Буузных нь жигнүүр дээр мөнгөн ус бөнжигнөж байсан тухай Онцгой Байдлынхан баталcaн аж. Харин цаашид энэ талаар дахиад мэдээ гарсангүй, бас л сураг тасарчээ. Болсон явдлын талаар inet.com мэдээлэхдээ:        Засгийн газрын бодлогод захирагдахгүй, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсээр байх болно гэж “Алтан тариа” компаниас уржигдархан мэдэгдсэн тэдний гурилаас өчигдөр мөнгөн ус илэрч, нэг өрхийн найман ам бүл хорджээ. Энэ үйл явдлыг тодруулахад  VI бичил хорооллын 6А байранд оршин суудаг нэгэн айлын хүнсэндээ хэрэглэж байсан “Алтан тариа”-н 1-р гурилаас уржигдар мөнгөн ус гарч иржээ. Гурил мөнгөн устай болохыг тэд хоолоо идэж байхдаа мэдсэн гэнэ. Идэж байсан буузных нь гурилан завсраас мөнгөн ус унаж, иргэдийг балмагдуулжээ. Энэ тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн шуурхай төвд уржигдар 20.00 цагийн үед ирсэн байна. Дуудлага өгсөн даруйд мэргэжлийн хяналтын байцаагч очиж шалгахад  нийтдээ шар будааны чинээ тав, зургаан ширхэг мөнгөн ус байхыг илрүүлжээ. Харин мөнгөн устай гурилаар хоолоо хийн идэж байсан иргэдийн толгой нь эргэж, дотор нь эвгүйрсэн байна гэж бичжээ (5). Үүнээс үүдэн: 1)    Мөнгөн ус хүнсний гуриланд хэрхэн оров? гэдэг асуулт хамгийн аймшигтай. Зориудаар л хийхгүй бол орох боломж огт байхгүй. 2)    Мөнгөн усны хордлого биенээс гардаггүй. Энэ бол тэдний эрүүл мэндэд нөлөөлөх төдийгүй удмын санд нь ч нөлөөлнө. Хордсон гэр бүлийнхний хохирлыг “Алтан тариа” компани хэрхэн барагдуулсан бол? 3)    Бусад хэрэглэгчдийн авсан гурилд мөнгөн ус байхгүй гэх баталгаа хаана байна? 4)    Mөнгөн устай гурил худалдсан “Алтан тариа” компани ямар хариуцлага хүлээсэн бол? 5)    Мэргэжлийн Хяналтын байгууллагынхан энэ талаар хянаж шинжлэх, хяналтаа өндөржүүлэх ямар арга хэмжээ авсан бол? гэсэн асуултууд цуврах ч хариулт алга. Мөнгөн усанд хордсон Хонгор сумынхны эмгэнэлийг Монголчууд бүх нийтээрээ давтахад тун ойрхон очсоныг энэ баримт гэрчилнэ.   Баримт 3: Арьсч цохтой, ясны гурилны хольцтой гурил Тун удалгүй, 2008 оны 10 сарын 1-нд гарсан мэдээгээр “Алтан тариа”-н гурилаac цох, авгалдай илэрчээ (6,7). Энэ талаар сэтгүүлч Х. Хулангийн нийтлэлээс (6) ишлэн тайлбарлая: 16 дугаар хороолол дахь “Алтан тариа” ХХК-ийн нэрийн барааны дэлгvvрээс дээд гурил нэг шуудай авсан хэрэглэгч гурилан дотроосоо өт олжээ. “Алтан тариа”-гийнхан “манай лабораторид дээж өгч шинжлүүл” гэсэн ч хэрэглэгч нь хашир төдийгүй өөрөө чанар, стандартын томоохон мэргэжилтэн байсан учраас гурилаас гурван дээж авч, хөндлөнгийн гурван лабораторид нэг, нэгээр нь өгч шинжлvvлсэн байна. УМХГ-ын Нэгдсэн Төв лаборатори гуриланд байсан өтийг шинжлэхэд энэ нь “Арьсч цохын авгалдай” гэж тогтоожээ (6). Цааш нь байдал улам лавширсан шинжтэй. Учир нь: 1) Нэрийн барааны дэлгүүрээс худалдаж авсан “өттэй” гурил нь  ШУТИС-ийн Хvнс биологийн лабораторид хийсэн шинжилгээгээр “Алтан тариа”-гийн энэ гурил дээд биш харин нэгдvгээр гурилын ангилалд багтахаар байжээ. 2) Арьсч өт нь улаан буудайн гурил биш яс махны гурил иддэг гэнэ. Тэгэхээр “Алтан тариа”-гийнхан нэгдvгээр гурилаа илүү цайвар өнгөтэй, нарийн ширхэгтэй болгохын тулд яс махны гурил хольсон болж таарчээ. 3) Яс махны гурилыг хvнсэнд биш малын тэжээл, бордоо, шаазангийн vйлдвэрт шаазанг цайруулах зориулалтаар хэрэглэдэг байна. Тус гуриланд фосфор, азот зэрэг химийн элемент ихээр агуулагддаг, хvний бие дэх химийн элемeнтийн тэнцвэрийг алдагдуулж, эрvvл мэндэд хортой нөлөө vзvvлдэг аж. 4) Хүнсний бvтээгдэхvvний бvтэц, найрлагыг маш нарийн тодорхойлсон олон улсын стандартчилсан загвар байдаг гэнэ. Аль нэг орцын элемент нь дутах эсвэл байх ёсгүй зүйлийг нэмэх байтугай орцын хэмжээ бяцхан зөрөхөд л тухайн бvтээгдэхvvн биш гэж тооцдог журамтай аж. Өттэй гурил худалдан авагч дээрх шинжилгээг хийлгэх хүсэлт тавьсан ч Монголд ийм нарийн шинжилгээ хийх тоног төхөөрөмжтэй лаборатори байгаагүй гэнэ (6). Үнэндээ улаан буудайн гурилд ясны гурил нэмсэн байх учиргүй тул тухайн бүтээгдэхүүн нь лав гурил биш байсан нь тодорхой.  “Алтан тариа” компанийхнаас “МОНГОЛЧУУДАД ЧУХАМ ЯГ ЮУ ӨГӨӨД БАЙНАА?” гэж асуухсан.     Баримт 4: “Алтан тариа” Хятадаас орж ирдэг Голомт.орг, сонин.мн, мэдээ.мн, шууд.мн, залуу.мн зэрэг сайтуудад бичигдсэн уншигчдын сэтгэгдлээс дор толилууллаа (13). Хэдийгээр сэтгэгдэл болгонд итгэх аргагүй гэх ч энэ олон уншигчид бүгд “Алтан тариа” компанийн бизнесийн өрсөлдөгч байх нь юу л бол. Ямартаа ч “олны үг ортой” гэлцдэг тул уншигч та бүхэн дотроо нэгийг болгооно буй заа. Од 2012-01-18 13:24:57 Нээрээ “Алтан тариа”-н гурил их муудаад байгаа. Бууз хийхээр лав болохгүй бна лээ. Одоо Цагаан сарын бууз хийнэ гэж байхгүй болсон бна лээ. Буузаа жигнэхээр ус даагаад, нялцайгаад, аягүй муухай болж байна лээ шүү. Зочин   2012-01-19 14:10:44 Нээрээ тийм байх үнэн юм шиг бна даа. Би Баянзүрх захаас “Алтан тариа”-н дээд гурил авсан чинь тас хар гурил байсан үнэн байна даа Ггг  2012-01-18 17:24:03 Үнэн би бас харсан, бүр цайруулагч химийн бодис асар их хольдог гэж ярьцгааж байсан   Анир  2012-01-18 16:40:03 Эрээнээс оруулж ирдэг нь үнэн шүү. 2 жилийн өмнө ачааны машинаар зөөж байсан шүү. Энэ тал дээр хяналт тавих хэрэгтэй бна шүү.   Зочин 2012-01-18 16:30:13 Энэ үнэн. Манай найз “Алтан тариа”-н менежер дандаа Хятад явдаг . Мөн “Өгөөж”-ийн ууттай гурилан боовнууд Хужаагаас ирээд бууж байхыг 2 нүдээрээ харсан байвал яах уу…. Аймшиг Үнэн  2012-01-18 13:02:56 “Алтан тариа” хужаагаас гурил оруулдаг нь үнэн байх яагаад гэвэл тэдний төлөөлөгч гэж хүүхэн xужаад байдаг юм. Нэр нь Цацрал. Тэр нэг удаа ам нь халаад энэ тухай ам алдаж байсныг санаж байна   Иргэн 2012-01-18 11:37:11 Үнэн байхаа. Зарж байгаа наймаачид нь уут нь тийм нэртэй болохоос будаа, гурил бүгд адилхан хятад гэдэг юм байна лээ.   зочин 2012-01-18 11:43:47 Энэ ёстой үнэн байх аа. Нэг удаа лав гаалиар орж ирэхийг нь харсан хүн байсан.   Халиун 2012-01-18 13:17:20 Арай үгүй байлгүй дээ “Алтан тариа”-г ТВ-8 дуyдаж газар дээр нь удирдлагуудаас нь ярилцлага авахуулах хэрэгтэй юм байна Зарим “Алтан тариа”-н гурил жаахан тиймэрхүү байгаад байгаа юм. Тэгвэл муу Хятадаас ирдэг нь үнэн бололтой Одоо юунд ч итгэx итгэл алга даа.   Наран (IP:182.160.8.191 | Огноо:2012-01-18 өдөр 13:24) Тэр “Алтан тариа” гурил яг үнэн шүү. 4-5 жилийн өмнө л урдаас орж ирж байсантай тааралдаж байлаа. УБ ТЗ-ын ачиж буулгах анги дээр вагонаар орж ирсэн гурил гаалийн үзлэгт орж байсан юм байна.   2012-01-23 10:00:01 “Алтан тариа” ХХК-г Хятадаас гурилаа оруулж ирдэг гэж хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Монголчууд тоогоогүй тийм ч учраас тухайн компани даварсаар, Монголчуудыг хуурсаар л байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хахууль авахаас өөр ажил хийдэг юм уу? бараа материал ирэхэд уулаан цайм тэдэн хайрцаг тэдэн ширхэгийг өрөөнд оруул гээд сууж байдаг цагаандаа гарсан луйварчид. Ийм хүмүүс бидний эрүүл мэдийг тоохуу хүмүүсээ. Та нар зүгээр л аль нэг тээврийн гааль дээр очоод сэмхэн шалгаад үзээрэй. Эд материал, мөнгөн хэлбэрээр инээж байгаад хахууль авдаггүй байцаагч гэж байдаггүй юм билээ. Ийм байж байцаагч гэдэг нэрийг зүүж амьдрахаа болиосой. Худал хуурмаг болохгүй болгоныг тэд хил гаалиар өөрсдөө нэвтрүүлдэг. Үнэнч байцаагч гэж байна уу?   Зочин бичсэн нь:  2012/01/19 өдөр 10:15 Хятад хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглох арга хэмжээ аваач Бүх иргэд маань хордож гүйцлээ. “Алтан тариа”-гийнхан өөрийнх нь хаяг шошготой гурил орж байхад зүгээр суугаад байхыг бодвол хамтарч ажилладаг юм байна л даа.   Баримт 5: Дотоодын бусад бүтээгдэхүүн ч Эрээнээс ирдэг “Алтан тариа” төдийгүй Монголд зарагдаж буй гадаадын болоод үндэсний үйлдвэрлэлийнх гэх олон бүтээгдэхүүн ч урдаас орж ирдэг болсон тухай цочирдмоор зүйлүүдийг хүмүүс бичжээ (13). Морьтой “Чингис”, “Монос”-ын анистай үрэл, “Өгөөж”-ийн боов, АПУ-гийн “Алтантүрүү”, “Хаан Бууз”, “Мондавс”, Ховдын шар төмс, “Урбанек” салат, баавгайтай орос чихэр, дэлгүүрт байдаг бүх төрлийн ундаа, кекс, амттан чихэр бүгдийг Эрээний шавар тагзанд үйлдвэрлэх болсон бололтой. Made in China  2012-01-18 14:34:23 Энэ үнэн шүү бас Голд Чингис, Урбанек Салат, баавгайтай Орос чихэр бүгд Эрээнээс орж ирдэг гэж Эрээнд амьдардаг таньдаг эгч хэлж билээ.Одоо өөртөө итгэхээс өөр аргагүй болж дээ манайхаан Нүдээр харсаан  2012-01-19 07:36:57 Моносын анистай үрэл бас морьтой “Чингис”-ийг урдаас ачуулж байхыг нүдээрээ харсан АПУ 2012-01-18 11:56:22 Манай компаний “Алтантүрүү” брэндээ мөн л архины шил нэрээр Хятадаас оруулж ирдэг шүү дээ, Монголд үйлдвэрлэх ямар ч шаардлага байхгүй. Хятадад хямд үйлдвэрлээд энд өндөр үнээр зарах нь илүү ашигтай. Мөн ажлын байр, татвар энэ тэр гэх дарамтгүй амар байдаг юм. Гаалийнханд жаахан юм хаячихад тэгээд болдог юм тэнэг мангуу үхэрнүүд минь. Үнэн юм гэж үгүй, үхдэл болсон үхэр монголчууд аа гэж. ЛОЛ  2012-01-18 11:52:02 “Хаан бууз” бас хужаагаас орж ирж байна гэсэн шүү. Ноднин цагаан сарын үеэр нэг хүн урьд гаалиар “Хаан Бууз” гэсэн шошготой битүү ачаа бууз орж ирж байхыг хараад их гайхсан гэж ярьж байсан Зочин бичсэн нь:  2012/01/19 өдөр 10:10 Би лав Эрээнд явж байгаад шавар амбаарт “Мондавс” савлаж байгааг өөрийн нүдээр харсан. Түүнээс хойш нуурын давс хэрэглэдэг болсон. Эрээнд ажиллаж буй консулынхан юу хардгийг ёстой мэдэхгүй юм өөрсдөө ч хоол хор 2-ыг мэдэхгүй өдөр шөнөгүй идээд л байж байгаа байхдаа. Ер нь Хятадаас хүнсний зүйл импортлохыг хоривол яасын Монголчууд маань үнэн тэнэг өнгөнд хууртсан хүмүүс шүү дээ tsetsegee (IP:202.179.11.194 | Огноо:2012-01-18 өдөр 13:24) “Алтан тариа” гурил авахаа больё. Ер нь урдаас хунсний бүтэгдэхүүн оруулахаа болих хэрэгтэй. Саяхан танил ногооны худалдагч урдаас Ховд шар төмс гээд орж ирж байгаа тухай ярьсан шүү. Шар төмс бол сайн гэж ойлгож болохгүй болсон байна лээ. Хятадууд өнгө оруулаад түүнийг нь Монголчууд Ховд шар төмс гэж зарж байгаа гэсэн. Анхаараарай хүмүүс ээ. Отгоноо 2012/01/18 ат 7:04 Сая би Эрээнд явж байxад xүнсний дэлгүүрт нь манайд зарагдаж байгаа бүx төрлийн ундаа, кекс, чиxэр гээд бүгд л бна лээ шд. Цөөхөн xэдэн Монголчуудаа амьддаа бие биенээ xайрлаачээ! Битгий Хятадаас xүнсээ зөөгөөчээ. Мөнгө бол олдоно шүү дээ xарин эрүүл биеэ битгий xордуулаач ээ гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр… Дотоодын үйлдвэрлэгчид маань үндэсний бүтээгдэхүүндээ итгэх олон нийтийн итгэлийг уландаа гишгиж, Эрээний хятадуудтай хуйвалдан нийт Монголчуудын эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулсан, үр удмыг нь таслахуйц хортой бүтээгдэхүүн нийлүүлж буйг юу гэж нэрлэх вэ? Ашиг хонжоонд шунасан цөөн хүмүүс ард түмнийхээ эрүүл мэнд, амь насаар тоглож, улс үндэстнийг аажмаар мөхөөж байгаа бус уу? Иргэдийн санал: Сэтгэгдлээс үзэхэд уншигчид хэд хэдэн зүйлийг онцлон хүссэн байна. Үүнд: 1. Төр засгийн удирдлага, засгийн газар, ЭМЯ болон ХХААЯ-нд: хүнсний аюулгүй байдлын талаарх төрийн бодлогоо эргэн харах, хүнсний стандартуудаа шинэчлэн боловсруулах, тусгай лаборатори байгуулах, хяналтын тогтолцоогоо боловсронгүй болгож, дүрэм журмуудын биелэлтийг хянадаг, биелүүлээгүй бол хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох; 2. Импортоор орж буй хүнсний бүтээгдэхүүнд тавих төрийн хяналтыг өндөржүүлэхэд нэн ялангуяа гаалийнхан болон мэргэжлийн хяналтынхан хариуцсан ажлаа шударга, хариуцлагатай хийх; 3 Телевиз, радио бусад мэдээллийн хэрэгслүүдээр сэрэмжлүүлэг тавих, иргэдийг тодорхой хүнсний бүтээгдэхүүний талаар зөв мэдээлэл авах боломжоор хангах, хүнсний аюулгүй байдлын асуудлаар холбогдох хүмүүс оролцсон яриа хэлэлцүүлэг зохион байгуулах; 4. Ард иргэддээ хандаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, урдаас ирсэн бараа бүтээгдэхүүн авахгүй байх, Хятад, Солонгос ресторанд хоол идэхгүй байхыг уриалах зэрэг саналууд оржээ. Тэдгээр саналын жишээ болгож нэг сэтгэгдлийг дор тавилаа: B (IP:91.65.78.190 | Огноо:2012-01-18 өдөр 13:24) Одоо цагаан сар болох гэж байна.Монголчууд минь хятад бараа хүнс авж баярлах, дайлах нэрээр бие биенээ хордуулахаа зогсооё. Xятад бараа бүтээгдэхүүн бүү худалдаж аваарай.Энэ мэдээг бие биедээ анхааруулж хэлье, цааш нь тараая. Ажлыхандаа, гэрийхэндээ, найз нөхөддөө заавал цааш нь хэлээрэй. Yүнээс гадна хятадаас хүнсний зүйл оруулж ирж буй наймаачид, захирлуудаа Монголыхоо ирээдүйг бодоод болиочээ. Та өөрөө идэхгүй, хүүхдэдээ өгдөггүй байж магадгүй. Гэтэл таны хамаатан садан, найз нөхөд чинь хордож байгаа.Олон хүүхдүүд хордож байгаа.Тэр хүүхдүүд том болоод таны хүргэн бэрүүд болно шүү дээ.Тэр цагт эрүүл үр удам гэж гаслах вий.Бүгдээрээ түр зуурын ашгаас илүү алсын хараатай шийдвэр гаргацгаая. Иймэрхүү өөдгүй зүйл хийж буй хүмүүсийг шууд ил тод мэдээлж байя. Эцэст нь хэлэхэд: Анзаарвал, ашиг хонжоо хайгсдын үнэгэн заль, арчаагүй булхайг нь илчилсэн хүмүүс рүү дайрч, элдвээр гүтгэн гүжирдэж ард иргэдийн сэтгэхүйгээр тоглодог “моод” Монголд дэлгэрчээ. Жишээлэхэд, 2010 оны 4 сарааc хойш гарсан “Алтан тариа” компанийн хуудуутай гурилын тухай бичлэг бүрийн дор “Бизнесийн өрсөлдөгчид худал яриа тарааж байна” гэсэн утгатай сэтгэгдэл үй олноор бичигджээ. Ингэж сэтгэхүйн давшилт тасралтгүй явуулбал хэрэглэгчид хэнд нь итгэхээ мэдэхээ больж, мухардалд ордогийг бэл бэнчинтэй хашир компаниуд анддаггүй аж. Тиймээс, энэ нийтлэл нь ямар нэгэн компани, хувь хүн, улс төр, бизнесийн бүлэглэл руу чиглээгүй, хувийн тооцоо бодох зорилгогүй, зөвхөн хүнсний аюулгүй байдалд анхаарсан, сэрэмжлүүлэх зорилготой гэдгийг онцлон тэмдэглэе. Сонирхсон хүмүүст давтан хэлэхэд Киргиз алимны наймаачдын гүжирдэж байсанчлан би Хятад алимны бизнес эрхэлдэггүй. Би газар тариаланч биш, “Улаанбаатар Гурил”-XXK-д ажилладаггүй,  архи, тамхи, ундаа, гурил үйлдвэрлэдэггүй, цөмийн энерги, ураны бизнест оролцдоггүй, ерөөсөө хувийн компанигүй, төрийн албанд зүтгэдэггүй, бас орохоор шамддаггүй, УИХ-д нэр дэвшээгүй, намын гишүүн бус, аль нэг намын нууц гар хөл ч биш, нам бус, сэтгүүлч бус, дээрээс нь Орос, Хятадын тагнуул ч биш. Энэ нийтлэлийг бичсэнээр авдаг шан харамж гэж надад үгүй. Cүүлийн 20-иод жилийн туршид Хятадын хүнс түлхүү хэрэглэсэн Монголын хүн амын өсөлт асар удааширч, 3 сая хүрдэггүй төдийгүй, элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдраар дэлхийд 1-2 дугаар байранд тэргүүлж байгаад (12) сэтгэл зовнин судалж суугаа Монгол улсын иргэн билээ би.   Амарлин http://golomt.org   Жич: Нийтлэлийг “biznetwork.mn”-ийн хэлэлцүүлгийн нэрээр нэрлэсэн болно. Т.Г-д талархав.   Ашигласан эх сурвалжууд: 1.    Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье. Э. Амарлин. 2012 оны 1 сарын 17. Хувийн блог. http://golomt.org/2012/01/17/warning2/ 2.    Mонгол хүн мал шиг үхэх ойрхон байна. Хэлэлцүүлэг. 2010 оны 4 сарын 28. http://biznetwork.mn/topic/show/14610/1 3.    Хvнсэнд хэрэглэж байсан гурилаас мєнгєн ус илэрчээ. 2008 оны 8 сарын 18. http://gallery.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1174900 4.    “Алтан тариа”-ны гурилын шинжилгээ хоёр хоногийн дотор тодорно. “Өдрийн Сонин”-ы 2010 оны 8 сарын 19-ны дугаар. http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=14183&vmet_main=4940&vt=archive&vl=archive&vdate=&vofile=9tpui7&left=yes&vpage=296 5.    “Алтан тариа”-аас илэрсэн мөнгөний усны шинжилгээний хариу 2 долоо хоногийн дараа гарна. 2010 оны 8 сарын 19. http://www.inet.mn/?vfile=7&vmet_id=25959&vmet_main=8428&vt=archive&vl=archive&vdate=&vofile=9tpui7&left=yes&vpage=112 6.    ”Алтан тариа”-гийн гурилаас арьсч цох илэрчээ. Х.Хулан. 2008 оны 10 сарын 1. Дугаар 235/2995. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=1137728 7.    “Алтан тариа”-гаас шавьж илэрсэн ч худалдаалагдсаар. “Нийгмийн толь” сонин. 2008 оны 10 сарын 2. http://news.gogo.mn/r/43062 8.    “Алтан тариа”-н гурил Хятадаас орж ирдэг үү. 2012 оны 1 сарын 18. www.medee.mn/main.php?eid=8698 9.    Хэт их афлатоксин агуулсан тэжээл малд аюултай /Feed With Excessive Aflatoxin Levels Dangerous to Livestock. 2009 оны 9 сарын 3. Эх сурвалж: АНУ-ын Оклахома мужийн ХАА, Хүнс, Ойн Департамент. http://www.buylocalthinkglobal.com/Article.php?newsID=2753 10.  Эрдэнэ шиш дэх афлатоксин /Aflatoxin in Corn. АНУ-ын Айова мужийн их сургуулийн нийтлэл. 2009 оны 5 сар. www.extension.iastate.edu/publications/pm1800.pdfSimilar 11.  Афлатоксин. Үр тариан дахь аюул. Афлатоксины хордлого ба мал сүрэг/ Aflatoxins. Hazards in Grain. Aflatoxicosis and Livestock. Хойт Дакота мужийн их сургуулийнхны бүтээл. 2001 он. http://pubstorage.sdstate.edu/AgBio_Publications/articles/FS907.pdf 12.  Сэрэмжлүүлэг  1: Хүнсний аюулгүй байдал–хортой сүү, самар, тос. Э. Амарлин. 20112 оны 1 сарын 2. Хувийн  блог.   http://golomt.org/2012/01/02/warning1/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amgaa:
bolimoor ymaa ene muusain hujaa naraas ym awahaa uls ornoo ugui hiih geeguil bol odoo tgd yu idej uuh ym be mongoliin hoo uildweriin ym gd awahar hujaagaas oruulj irdeg bhiin
2014-09-01
amgaa:
bolimoor ymaa ene muusain hujaa naraas ym awahaa uls ornoo ugui hiih geeguil bol odoo tgd yu idej uuh ym be mongoliin hoo uildweriin ym gd awahar hujaagaas oruulj irdeg bhiin
2014-09-01
amgaa:
bolimoor ymaa ene muusain hujaa naraas ym awahaa uls ornoo ugui hiih geeguil bol odoo tgd yu idej uuh ym be mongoliin hoo uildweriin ym gd awahar hujaagaas oruulj irdeg bhiin
2014-09-01
TGD YAHIIN YAJ CH CHADAHGUI SHD ENDE HII DEMI BUHIMDAAD ONGORNO ENIG UNSHLAA GEED GERINHENDE HELEH YUMU GUANZ RESTAURANT D ORDOG L BIZDE TEND CHIN HUJAGIN GURIL NOOTSIIN MAHAAR L HOOL HJ BGA SHDE TGD YAG YAHIN YAJ CH CHADAHGUI
2012-02-01
bas yagaad ariun tsevriin tsaas salfetka mongold bish ereenees oruulj irdegiig bicheegui baina we ter 00 tsaasiig chin tsairuulah gej mash ih hemjeenii himiin bodis hiideg bid teruugeer anusaa archaad tegeed bidnii bie yawaanda hordoj baigaa
2012-01-31
зочин:
Өмнөд хөршийн олон үеийн мөн одоогийн төрийн бодлого нь байгалийн арвин их баялагтай уудам газар нутагтай монголчуудыг огт ор мөргүй үгүй болгох,эрдэс нөөцийг цаг алдалгүй цөлмөн хоослоход чиглэгдэж энэ бүхнээ өөрсдийн төлөөний хүмүүс ба эд хөрөнгө мөнгөнд шуналтай эрх мэдэлтнүүдээр дамжуулан хэрэгжүүлж ирсэн. Бид 90 -ээд онд хүнсний хомсдол ороход сайн найз-хөршийн дүрээр ямар чанарын хүнсний бүтээгдэхүүн зориуд тусгайлан нийлүүлж,санаатайгаар хямд худалдаж байсныг мартах учиргүй.
2012-01-31
zochin:
olon um yarilgui ene meregjliin baiguullaguud ni shuud ene niitleliin muruur shalgaachee, hunsnii ayulgui baidal uneheer aimshigtai tuvshind bgaa ni unen shuu, mash notstoi nuhatstai sudalmaar um.
2012-01-31