Сонгуульд Солонгос, Америкийн техник хэрэгслийг ашиглахаар боллоо

img

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Сонгогчийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох техник хэрэгслийг судалж улмаар сонгох талаар Ажлын хэсгийн бэлтгэсэн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, сонгуулийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох ажлыг автоматжуулахад БНСУ-ын “Miru Data System” компанид үйлдвэрлэсэн сонгогчийн бүртгэлийн машин, АНУ-ын “ ES&S” компанид үйлдвэрлэсэн санал авах, тоолох DS200  машиныг авч ашиглах  тухай Ажлын хэсгийн санал дүгнэлтийг зөвшөөрч уг шийдвэрээ  УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын Хороонд танилцуулахаар болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ