
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөж, дэд сайд нарын нэрс тодорлоо.
Гадаад харилцааны дэд сайдаар МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар “МАК-ийн Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайдаар “Бишрэлт”-ийн захирал Б.Ундармаа, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар “Авто тээврийн газрын дарга” байсан Б.Цэнгэл, ХХААХҮЯ-ны дэд сайдаар П.Баянмөнх нарыг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар батлагдлаа.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Н.Номтойбаяр, Б.Цэнгэл нар нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зүтгүүлж байгаа бол Г.Тэнгэр нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын гарын хүн ажээ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ