Дэд сайд нарыг томилох ээлжит бус хурал зараллаа

img

Засгийн газрын ээлжит бус хурал зараллаа. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэн, санал болгосон таван дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна. МАН-ын Удирдах зөвлөлөөр Гадаад харилцааны дэд сайдаар МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар “МАК-ийн Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайдаар “Бишрэлт”-ийн захирал Б.Ундармаа, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар “Авто тээврийн газрын дарга” байсан Б.Цэнгэл нарыг санал болгоод байгаа билээ. Яг одоо Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд дэд сайдад нэр дэвшигчид цуглаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

garchigniihaa zarlalaa gedeg ugee zow bicheech ee ichmeer yum
2012-01-31
z:
Ажлын болон дүрэмт хувцас захиалгаар хийж байна. 9517-4824
2012-01-31