Дуучин Ө.Цэрэнчунт: Италийн дуурийн театрт тоглолт хийнэ

img

“Бүжгэнд уриач”, “Алагхан хорвоод хоёулахнаа” зэрэг нийтийн дуугаар олноо танигдсан дуучин бол Ө.Цэрэнчунт. Тэрбээр 2003 оноос хойш нийтийн дуунд “хүч” үзэж хоёр ч удаа тоглолтоо тавьж, Монгол улсын 16 аймагт аялан тоглолт хийсэн. Өдгөө ОХУ-ын Римский Корсаковийн нэрэмжит сургуульд дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж байна. Ө.Цэрэнчунт нь Олон улсын нэг, хоёрдугаар зэрэглэлийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаад байгаа. Оны өмнөхөн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан. Өчигдөрхөн түүний хоолойг “Ард даатгал” компани нэг тэрбумаар даатгасан гээд түүнд сүүлийн үед баярт мөчүүд олон тохиолдож байна. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Таны хоолойг нэг тэрбумаар даатгалаа. Та өөрөө хэзээ мэдсэн бэ?

-Би хоёр хоногийн өмнө л мэдлээ. Эхлээд гайхаж хүлээж авсан. Алдартай нэртэй дуучид бие эрхтэнээ даатгуулдаг гэдгийг бид мэднэ. Миний хоолойг даатгаж байгаад тэр тусмаа нэг тэрбумаар даатгасан баяртай байна. Энэ нь залуу уран бүтээлч миний хувьд бас нэг том итгэл болж байна.

-Эх орондоо хэзээ ирсэн бэ? Хэзээ буцах вэ?

-Би саяхан ирсэн. Ирээд удаагүй байна. Амралтаараа ирсэн. 2-р сарын 15-нд буцна даа.

-Эх орондоо ирэхдээ хоосон ирсэнгүй ээ. Тоглолтоо хийх юм байна. Тоглолтынхоо тухай яриач?

-Харин тийм. “GLASSIC NIGHT  IN ULAANBAATAR” нэртэй тоглолтоо энэ сарын 6-нд ДБЭТ-т тоглох гэж байна. Тоглолтод Беларусийн дуурийн театрын гоцлол дуучин Маргарита Иваново, ОХУ-ын их театрын гоцлол дуучин Илина Золова нар оролцоно. Монголд тоглосон энэ бүрэлдэхүүнээрээ бид ирэх хавар буюу тавдугаар сард Италид тоглолтоо хийнэ. Дуурийн эх орон гэгддэг Италид тоглох гэж байгаадаа их баяртай байна.

-Тоглолтоос олсон орлогоо хүмүүнлэгийн үйлсэд зориулна гэсэн. Юунд зарцуулах юм бэ?

-Тиймээ. СУИС, Хөгжим бүжгийн коллежид тоглолтынхоо орлогыг бүгдийг нь хандивлана. Сургуульд хэрэгтэй байгаа хөгжмийн зэмсэг гэх мэтийг авч өгнө дөө. Тиймээс ирээдүйн урлагийн эзэддээ хөрөнгө оруулалт хийж тоглолтыг маань үзэхийг уншигчиддаа уриалж байна.

-Дуурийн дуулаачид ийм урт буржгар үстэй байх ёстой юу?

-Үгүй ээ./инээв/ Жүжигт тоглоход хиймэл үс зүүхгүй өөрөөрөө амар байдаг юм. Гэхдээ надад зохиж л байгаа биздээ. /инээв/

Сургуулиа хэзээ төгсөх вэ?

Ирэх жил төгсөнө. Г.Хайдав багшийнхаа хүслийг биелүүлэх, өөрийнхөө зорилгыг гүйцээхийн тулд хичээнэ.

Баярлалаа. Өндөр амжилт хүсье.

У.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бахархалтай байна. баяр хүргэе
2012-12-17
Зочин:
Сайн байна.Багаасаа зорилготой хичээнгүй сайн сурагч байсан.Өөрийнхөө үзэл бодолд үнэнч явсаны үр дүн гарч байна.Амжилт хүсье.Чунтдаа.
2012-07-02
Äîðæ:
Öýðýí÷óíò ìóó íóñãàé ìàëàà. òýíýã äóðàêàà òýð õàÿñàí õ¿¿õäèéíõýý òýòãýìæèéã òºëººðºé.Áîëîâñðîëã¿é ìóó ìàë èõ áîëæýý.Õ¿¿õäèéí òýòãýâýðýý õóðäàí òºëºõã¿é áîë àñóóäëûã äýëãýíý ø¿¿
2012-02-17
zasss ene setgegdelvvd yu we bolj bvteh yum alga. BI L BNA DAA odoo yu ni yum yawdag hvvhen ni yumuu haashaan. Ene tiim hvn muutai zaluu yumuu
2012-02-03
kkkkk
2012-02-01
surguulia tugsuuguy awyas ur chadwar ni todorkhoiguy iim nukhriin khooloig daatgaji baikhaar olon ulsad ner ni garsan ur chadwar ni todorkhoi bolsonnukhduudiig daatgaach naad nukhur chini jawkhlan shig l nukhduudiin neg shuu dee
2012-01-31
for the freak guy who wrote rude comment:
hey, Mongolians know this guy in general. But nobody knows you fucking ass hole. If you don't know anything, just fuck your dirty mouth up. it is better to you. Don't try to traduce somebody. He did nothing bad for you. Just live in your way okay!!!!
2012-01-31
compass:
Who the fuck is he?
2012-01-31
Би л бна даа:
болж дээ. сайн бна амжилт
2012-01-31