“ОХУ, БНХАУ 2011 онд” судалгааны уулзалт болж өнгөрлөө

img

Үндэсний тагнуулын академиас зохион байгуулдаг “ОХУ, БНХАУ 2011 онд” судалгааны уулзалт Стратегийн судалгааны хүрээлэнд болов. Оролцогчид ОХУ, БНХАУ-ын дотоод байдал, гадаад бодлого, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалахын 2011 онд тохиосон онцлог үйл явдлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх, Улсын Их Хурлын даргын зөвлөх, ГХЯ, ҮАБЗ-ийн Ажлын алба, Стратегийн судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ЗХЖШ, Монголбанк, ТӨХ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, ШУА-ийн ОУСХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, ШУА-ийн харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, МУИС-ийн ОУХС-ийн эрдэмтэн, судлаачид оролцов. Энэ удаагийн уулзалт нь  Үндэсний тагнуулын академиас зохион байгуулж буй гурав дахь удаагийн арга хэмжээ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ