
"Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн юм.
Гэтэл Ан-ын бүлгийн гишүүд УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн. Ажлын хэсгийн тахнилцуулснаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно гээд заачихсан байгаа. Гэтэл одоо иргэдэд олгох сая төгрөгийн оронд хувьцаа өгөөд амыг нь хаах гэж байгаа юм байна. Энэ еэвэнгийн үлгэр гэгч болох нь. Иргэдийг хувьцаа яасан байна гэхээр энэ байна гээд еэвэнгийнхээ талыг харуулаад, 1.5 сая төгрөг яасан бэ гэхээр нөгөө талыг нь харуулаад байж байх нь. Тэр хувьцааг нэрлэсэн үнээр аж ахуйн нэгжүүдэд худалдана гэнэ. Ингэж луйвар хийж болохгүй. Энэ асуудлыг АН-ын бүлэг завсарлага авч сайн ярилцмаар байна гэснээр энэ асуудал гацах болж байна.
Харин Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт "УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд Тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж заасныг нэмэлт, өөрчлөлтөөр 20 хувьд хүргэнэ гэж байна. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдэд 1.5 сая төгрөгийг олгоно гэж заасан байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тэр мөнгийг хувьцаа, бэлэн мөнгө гэсэн сонголттойгоор л олгох гэж байна. 334 мянган иргэн, тэдний 220 мянга нь ахмад настан, 110 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Тэдгээр хүмүүст нэг сая төгрөгийг бэлнээр олгоно. Нийт иргэд 70 мянган, 50 мянга, сар бүрийн 21 мянган төгрөг гээд үндсэндээ 500 мянган төгрөгөө бэлнээр авсан байгаа. Оюутнуудын хувьд хоёр жил дараалан сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг, нийт 1 сая төгрөгийг авсан. Бусад хүмүүст нэг сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр санал болгож, мөнгөө авна гэвэл аж ахуйн нэгжүүдэд худалдах зарчмыг барьж байна. Аль болох бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс энэ зарчмыг сонгосон” гэж тайлбарласан юм.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хоёр намын амлалттай холбоотой асуудал учир бүлгийн хурлаар дахин хягтлан хэлэлцэх шаардлагатай гэсэн шалтгаанаар завсарлага авсан учир асуудлыг хойшлууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ