
УИХ-ын 2012 оны сонгуультай Орон нутгийн сонгууль нэг өдөр явахаар хуульд заагдсан. 2007 онд батлагдсан дээрх хуульд өөрчлөлт оруулах саналыг МАН-ын зарим гишүүд гаргаад байгаа ажээ.
Орон нутгийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсгээс хоёр ч төслийг байнгийн хороогоор хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй юм байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд УИХ болон Орон нутгийн сонгууль нэг өдөр болох боломжгүй гэсэн тайлбарыг өгч байна.
Тэрбээр "Хоёр сонгуульд явуулах бололцоо бага байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд Орон нутгийн сонгуулийн сүр нь дарагдах, ач холбогдол бага өгөх, олон хүнийг нэг өдөр сонгох гээд хүндрэл их гарах, цаг хугацаандаа хоёр сонгуульд иргэд санал өгөх бололцоо муу гээд сул тал их байна. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж тусад нь явуулах ёстой" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн З.Энхболд нарын гишүүд өөр саналыг илэрхийлж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ