Улсын Филармони Michael Buble-ээр амьсгална
Жааз хөгжмийн урлагийг Michael Buble, Jamie Cullum наргүйгээр төсөөлөхийн аргагүй. Сүүлийн үед Монгол улсад жааз дуу, жааз хөгжмийг мэдрүүлж байгаа хамтлаг бол “KUSH AND OYUKA” хамтлаг. Тэд энэ сарын 11-нд Улсын Филармонид 19:30 цагаас Michael Buble, Jamie Cullum нарын дууг эгшиглүүлэх гэж байна. Энэ тоглолт нь тэдний гурав дах тоглолт юм. “KUSH AND OYUKA” хамтлаг урьд нь “Фрэнк Синатра ба Диана Кралл” нэртэйгээр анхны тоглолтоо хийж дараа нь шинэ оны өмнөхөн “Dreaming of a White Christmas”тоглолт тавьсан билээ. Дуучин Куш, төгөлдөр хуурч Оюука нар 2006 оноос хойш уран бүтээл хийж эхэлсэн түүхтэй. 2011 оноос өөрсдийн жазз (бөмбөр, гитар болон аргил гитарын хамт) хамтлагийг бүрдүүлэн шинэ Монгол жазз уран бутээл туурвихаар ажиллаж байгаа билээ. У.Болор [gallery link="file"]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ