
Г.Энхзориг хэмээх нэг нас долоон сартай хүүгийн аав ээж монголын ард түмнээс тусламж гуйж байна. Хүү нь төрөлхийн элэгний хатууралтай юм байна. Тиймээс элэг нэгтнүүдээ тусалж хүүг амьд үлдээхийн тулд нэмэр болно гэдэгт итгэж байгааг ээж нь ярьж байна.Тэрээр төрөлхийн цөсний замын битүүрлийн улмаас үүссэн элэгний хатууралтай юм байна. Өчний улмаас 2010 оны 8-р сарын 19-нд хэвлийг нь нээх кальци хагалгаа хийлгэжээ. Үүнээс хойш байнга энэ эмчилгээг хийлгэдэг.
Цаашдаа ч энэ эмчилгээгээ хийгээд байх боломжгүй заавал элэг шилжүүлэх шаардлагатай гэж байна. Эмчилгээний зардал нь 50 мянган ам доллар замын зардалтайгаа нийлээд 100 мянган ам доллар болох юм байна. Бага насны хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх туршлага монголын анагаах ухаанд байдаггүй.
Гэхдээ Энэтхэгийн Апуга эмнэлэг Г.Энхзориг хүүд эмчилгээ хийх боломжтой гэдгээ мэдэгджээ. Уншигч та Г.Энхзориг хүүд амьдрал бэлэглэхийг хүсвэл ХААН банкны 5378033348, ХАС банкны 5000228322, Голомт банкны 1915002313 тоот дансанд хандиваа өгч болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ