Арав гаруй сургууль, есөн цэцэрлэг барихаар болжээ

img

Нийслэлийн Боловсролын газраас 2011 онд Ерөнхий боловсролын сургуулийн 22 барилгын ажлыг эхлүүлсэн байна. Улсын төсвөөр сургуулийн 10 барилга, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 12 сургуулийн барилга баригдаж эхэлжээ. Ингэснээр 2012 онд 7520 сурагчийн суудал нэмэгдэх бол цэцэрлэгийн орны тоо 4750-иар нэмэгдэх юм байна. Мөн өнгөрсөн онд 27 сургууль, 40 цэцэрлэг, хоёр спорт заал, гурван цэцэрлэг, хоёр сургуулийн гаднах талбайг засварлаж, тохижуулах ажлыг хийж гүйцэтгэжээ. Тэгвэл энэ жил нийслэлийн Боловсролын газар боловсролын байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх , арав гаруй сургууль, есөн цэцэрлэг шинээр барих,  Сүхбаатар дүүргийн номын санг сайжруулах, өнгөрсөн онд эхлүүлсэн сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх зэрэгт нийт 34 тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ