
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдахаар төлөвлөгдсөн байсан ч МАН-ын бүлэг хэлэлцэх асуудлаар завсарлага авсан тул цуцлагдсан. Харин өнөөдөр тус байнгын хороог 12.00 цагт хуралдуулахаар зар тараасан байна.
Тус байнгын хороогоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм.
Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр хүлээгдэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ