
“Рашаантын 18” “ Хэцүү анги” “Помогите нам” зэрэг кинонд тоглож бусдын анхаарлыг татах болсон жүжигчин Б.Навчаа хамгийн их эрэлттэй жүжигчдийн тоонд багтдаг ажээ.
Сургууль төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажиллаж чадаагүй энэ бүсгүй эршүүд бас ааштай, дайчин эмэгтэй дүр бүтээдэг. Түүний амьдралч бас их адал явдалтай өнгөрсөн аж.
Сургуулиа төгсөөд гуанзанд туслах тогооч хийж, алтны компанид ажиллаж байсан Б.Навчаа олон жилийн дараа мэргэжлээрээ ажиллаж амжилтад хүрч байгаа нь энэ ажээ.
Түүний энэ байдлыг мэдэх ойр дотны хүмүүс нь хүн өөрөө хөдөлмөрлөж, дайчин амьдарч чадвал ямар ч зүйлд хүрч чаддагийг нотлож чадсан бүсгүй хэмээн түүнийг үздэг юм билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ